Айтүүлс ХК-ийн Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит бус хурлын тэмдэглэл

itools

Компани 2018.01.08-15цагаас нийт 24,412,461 ширхэг саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид оролцож хурал 62.15хувийн иртэйгээр хурлыг эхлүүллээ.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж баталлаа:

  1. Анхдагч зах зээлийн арилжааны тухай танилцуулага
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох
  3. Компанийн дүрмийн шинэчлэн батлах

Хурлын эхэнд компанийн удирдлагууд компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар болон төслийн ажлын үйл явц, 2017оны гүйцэтгэл 2018оны бизнес төлөвлөгөөний талаар товч мэдээллүүдийг хувьцаа эзэмшигчдэд хүргэлээ.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар дараах нэр дэвшигчдийг сонголоо.

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнд:

  1. Зэсэмийн МЯГМАРСҮРЭН
  2. Даваасүрэнгийн ДАВАА
  3. Лхагвын ТЭМҮҮЛЭН
  4. Энхтуяагийн НАРАНМӨНХ

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат гишүүнд:

  1. Адилбишийн БАТТАМИР
  2. Идэрмөнхийн АЛТАНТУЛГА
  3. Гантулгын ХАТАНБОЛД
  4. Баярмагнайн ЭРДЭНЭЖАРГАЛ
  5. Нанжидын УЛААНХҮҮ