“Айтүүлс” ХК-ийн 34.5 мянган ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэв

itools

Нээлттэй хувьцаат компани болж өөрчлөн зохион байгуулагдаж буй “Айтүүлс” ХК-ийн нэг бүр нь 43 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, нийт 34,452,124 ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэв. Үүний 21,064,144 ширхэгийг “Ай Си Ти групп” ХХК-ийн эзэмшилд бүртгэхийг “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д, 13,387,980 ширхэгийг тогтоосон үнийн аргаар тус бүрийн үнийг 100 төгрөгөөр нийтэд санал болгон худалдахыг “Айтүүлс” ХК тус тус зөвшөөрлөө. Нийтэд санал болгон худалдаалах хувьцааны 75 ба түүнээс дээш хувийг анхдагч зах зээлд арилжаалсан тохиолдолд арилжааг амжилттай болсонд тооцох бөгөөд зарагдаагүй үлдсэн хэсгийг хүчингүйд тооцохоор тогтоож, Хорооноос арилжааг амжилттай болсонд тооцох хүртэлх хугацаанд үнэт цаасны арилжаанаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг тусгаарлахыг “Арилжааны төлбөр тооцоо” ХХК-д үүрэг болгов.