АЙТҮҮЛС ХК МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ҮНЭТ ЦААС ГАРГАНА

f2bfb7774f94d28f707cb2d9dc5d1f90

2011 оноос эхлэн мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй Айтүүлс ХК нь нийт хувьцааныхаа 38.86 хувь буюу 13,387,980 ширхэг энгийн хувьцааг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан олон нийтэд санал болгон нээлттэй хувьцаат компани болохоор шийдвэрлэсэн. Нэгж хувьцааг 100 төгрөгийн тогтоосон үнээр анхдагч зах зээлд санал болгож нийт 1.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэн Дархан хотод Модуляр дата төвийн парк байгуулахад зарцуулах юм.

Айтүүлс ХК-ийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2017/11/01-нээс 2017/11/10-ны өдрийн 13:00цаг хүртэл авна.

Айтүүлс ХК-ийн олон нийтэд санал болгож буй үнэт цаасны мэдээлэл

ҮНЭТ ЦААС ГАРГАГЧ

Айтүүлс ХК

ҮНЭТ ЦААСНЫ ТӨРӨЛ

Энгийн хувьцаа

НИЙТ ХУВЬЦААНЫ ТОО

34,452,124 ширхэг

ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ ХУВЬЦААНЫ ТОО, ХУВЬ

13,387,980 ширхэг буюу 38.86 хувь

ОЛОН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ ҮНЭ

100 төгрөг

ОЛОН НИЙТЭЭС ТАТАХ ХӨРӨНГӨ

1,338,798,000 төгрөг

АНДЕРРАЙТЕР

Стандарт инвестмент ҮЦК

Үнэт цаасны товч танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү