“АПУ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

apu news

“АПУ” ХК болон “Эвэргрийн Инвестментс” ХХК-иудын нэгтгэлийн тухай:
“АПУ” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017 оны 8-р сарын 18-ны өдрийн 14:00 цагт Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн Соёлын ордонд болно.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийг бүртгэх өдөр:
2017 оны 7-р сарын 25-ны өдөр

Хурлаар хэлэлцэх асуудлууд:

  • “АПУ” ХК-ийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулах, шинээр охин компани үүсгэн байгуулахыг зөвшөөрөх тухай
  • “АПУ” ХК-д “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийг нэгтгэх замаар өөрчлөн байгуулахыг зөвшөөрөх, нэгтгэх замаар өөрчлөн байгуулах төсөл ( цаашид “нэгтгэх төсөл” гэх ), нэгтгэх гэрээг батлах тухай
  • “АПУ” ХК-д “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийг нэтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж хувьцаа гаргах тухай
  • “АПУ” ХК-д “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийг нэгтгэхтэй холбогдуулан хаалттай хүрээнд нэмж гаргах хувьцаанаас тэргүүн ээлжинд худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байх тухай
  • “АПУ” ХК-ийн Дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг батлах тухай

Жич: Нэгтгэх замаар өөрчлөн байгуулах, хаалттай хүрээнд хувьцаа нэмж гаргах болон тэдгээртэй холбоотой бусад асуудалд их хэмжээний болон сонирхлын зөрчилтэй хэлцлийн журам үйлчилнэ.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ ТА БҮХЭН хурлын материал, гарах шийдвэрийн төсөл болон холбогдох баримт бичигтэй 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хооронд ажлын өдрүүдэд 09:00-17:00 цагийн хооронд АПУ ХК-ийн байранд хурал зохион байгуулах комисс болон Андеррайтер “БиДиСек ҮЦК” ХК-тай холбогдон танилцах боломжтой.

Хурал зохион байгуулах комиссын дарга:
Х.Батжаргал (batjargal@apu.mn, 11-344837)

Хурал зохион байгуулах комиссын гишүүд:

Ч.Ариунсан ( ariunsan@apu.mn, 11-344837-315),
Б.Эрдэнэтуяа ( erdenetuya@apu.mn, 11-344837-312),
Э.Солонго ( solongo.e@apu.mn, 11-344837-322)

Андеррайтер:
"БИДИСЕК ҮЦК" ХК

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Залуучуудын өргөн 27/1
Холбоо барих: 976-11-313108, 976-11-321763, 99043165, 99042813