"АПУ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

APU AGM 2017 MN-81

АПУ ХК-н хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017 оны 3 сарын 31 өдрийн 16 цагт Хан-Уул дүүргийн Соёлын Ордонд нийт хувьцаа эзэмшигчдийн 93.7% ирцтэй хуралдлаа.

 

Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.

  1. АПУ ХК-н 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-н гаргасан дүгнэлтийг хэлцэж батлах
  2. АПУ ХК-н ТУЗ-г бүрэн бүрэлдэхүүнээр нь хугацаанаас нь өмнө бүрэн эрхийг дуусгавар болгох; (АПУ ХК-н 19.87% эзэмшигч Голомт банк ТУЗ-д өөрийн төлөөллийг оруулах албан тоотын дагуу)
  3. АПУ ХК-н ТУЗ-н гишүүд сонгох (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн)

 

АПУ ХК-н 2017 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаас дараах шийдвэрүүдийг хэлэлцэн батлав.

  1. Хурлаас 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-н гаргасан дүгнэлтийг хэлэлцэж 99.9% саналаар батлав.
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгох шийдвэрийг хуралд оролцсон гишүүдийн 99.9%-н саналаар батлав.
  3. ТУЗ-н 6 ердийн гишүүдээр ТУЗ-н 3 хараат бус гишүүдээр
    • П.Батсайхан, ТУЗ-н дарга
    • П.Батчимэг, ТУЗ-н гишүүн
    • Б.Батбаяр, ТУЗ-н гишүүн
    • Сергей Громов, ТУЗ-н гишүүн
    • Хюго Барретт, ТУЗ-н гишүүн
    • Г.Ганболд, Голомт банкны Ерөнхийлөгч
    • Ж.Үнэнбат, ТУЗ-н хараат бус гишүүн
    • Ё.Гэрэлчулуун, ТУЗ-н гишүүнд шинээр нэр дэвшигч
    • Б.Батжав, ТУЗ-н гишүүнд шинээр нэр дэвшигч

 

Компанийн тухай:

Үйл ажиллагааны чиглэл Сүү, архи, пиво болон ундааны үйлдвэр
Гаргасан хувьцааны тоо 742,877,000 ширхэг
Хувьцааны хаалтын ханш /2017.03.31/ 345 төгрөг
Зах зээлийн үнэлгээ /2017.03.31/ 256,292,565,000 төгрөг
Хувьцааны төвлөрөл 91.68%

 

АПУ нь 2016 онд тогтвортой үйл ажиллагааг чухалчиллаж ажилласан. Компани нь өөрийн сүү, сүүн бүтээгдэхүүн, пивоны бизнес болон автомат агуулахын төсөл зэрэгт их хэмжээний хөрөнгө оруулалтын өгөөжийг удахгүй хүртэнэ гэсэн хүлээлттэй байгаа талаар гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг онцлов.

 

Гэвч, 2016 онд макро эдийн засгийн үзүүлэлтүүд АПУ-д тийм ч ээлтэй байсангүй. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2016 оны сүүлчээр 24 хувиар буурсан нь АПУ-д 26 тэрбум төгрөгийн ханшийн хэрэгжээгүй гарз бий болгосон. Үүнээс үүдэн компанийн цэвэр ашгийн хэмжээ 2 тэрбум төгрөгийн болтол буурсан. Гүйцэтгэх захиралын хэлснээр хэрэв ам.долларын ханш 2016 онд 2119 болон түүнээс доош түвшинд байсан бол АПУ-н цэвэр ашиг 10 орчим тэрбум төгрөг байх боломжтой байсан. Мөн эдийн засгийн байдалтай холбоотойгоор өрхийн орлого 10 орчим хувиар буурсан нь компанийн борлуулалтанд нөлөөлсөн байна.

 

2017 оны үйл ажиллагааны зорилго, зорилт

  • АПУ ХК хөгжлийг хөтөлж, нийгмийг манлайлан, зах зээл болон хамтрагчаа хүндэтгэж, үндсэн зорилгоо бүрэн таниулан, компанийн санхүү, мэдээллийг ил тод, үйл ажиллагааг тогтвортой байлгана.
    • АПУ ХК нь 2017 онд 873 ажилчидтай, 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэх,
    • 2017 онд 94 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 339 тэрбум төгрөгийн борлуулалт хийж гүйцэтгэх,
    • Олон улсын банк санхүүгийн байгууллагад нийт 16 сая долларын эргэн төлөлтийг гүйцэтгэх,
    • Бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй, тогтвортой явуулах.

 

2016 оны гүйцэтгэл болон 2017 оны үйл ажиллагааны зорилтын хураангуй

Хэмжих нэгж 2015 2016 2017 төлөвлөгөө `15-16 өсөлт `16-17 өсөлт
Нийт ажилчдын тоо хүн 893 814 873 -8.8% 7.2%
Бүтээгдэхүүний нэр төрөл SKU 116 162 124 39.7% -23.5%
Нийт үйлдвэрлэл сая.литр 94.5 92.9 93.9 -1.7% 1.1%
Нийт борлуулалт сая.литр 90.6 88.5 89.7 -2.3% 1.4%
Нийт борлуулалтын орлого тэрбум ₮ 210.1 208.0 217.6 -1.0% 4.6%
Нийт хөрөнгө оруулалт тэрбум ₮ 4.5 2.9 11.7 -35.6% 303.4%
Цэвэр ашиг* тэрбум ₮ 10.7 2.9 12.7 -72.9% 337.9%

 *2017 оны төлөвлөсөн цэвэр ашиг нь 1 ам.долларыг 2500 төгрөгтэй тэнцүү байна гэж тооцоолсон бөгөөд хэрэв төгрөг ахин ам.долларын эсрэг суларвал энэхүү төлөвлөсөн үзүүлэлт өөрчлөгдөх болохыг удирдлагууд онцолж байв.