"АТАР ӨРГӨӨ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

atar-urgoo

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4-р сарын 23-ны өдрийн 183/Ш32018/05104 тоот захирамжийн дагуу "Таван богд трейд" ХХК, "Улаанбаатар гурил" ХХК нарын нэхэмжлэхтэй,  "Атар өргөө" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэлх хугацаанд "Атар өргөө" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 14 тоот тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр болсон тул тус компанийн 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зарлагдсан хувьцаа эзэмшигчдийн хурлыг хойшлуулахаар болжээ.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж