"Атар Өргөө" ХК-ийн үнэт цаасны арилжааг нээхээр боллоо

ATR

СЗХ-ны 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 125 тоот албан шаардлагын дагуу "Атар Өргөө" ХК-ийн үнэт цаасны арилжааг нээхээр боллоо. "Атар Өргөө" ХК-ийн үнэт цаасны арилжааг 2017 оны 2 дугаар сарын 24-ны өдрөөс компанийн хүсэлтээр зогсоосон бөгөөд цаашид үргэлжүүлэн зогсоох үндэслэлтэй хариу тус компаниас ирүүлээгүй тул 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс арилжааг нээхээр болсон байна.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж