БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ ХК 2016 ОНЫ НОГДОЛ АШГАА БАЙРШУУЛЛАА

bayangol3

"Баянгол зочид буудал” ХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 2-р сарын 17-ны өдрийн №02 тоот тогтоолоор нэгж хувьцаандаа 355 төгрөг буюу нийт 150.1 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар шийдвэрлэсэн билээ. Энэхүү ногдол ашгийг 2017 оны 10 сарын 11 өдөр ҮЦТХТөв дээрх харилцагчдын дансанд байршууллаа. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2017 оны 3 сарын 31 өдрөөр гаргасан байна.

Нэгж хувьцаанд: 319.50 MNT. / Татвар суутгасан дүн/.