ГАН ХИЙЦ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

logo

Ган Хийц ХК-ийн Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурал 2018 оны 04 сарын 6-ны өдөр 11 цаг 26 минутанд 91 хувийн ирцтэйгээр эхэлсэн.

Ган Хийц ХК-н 2017 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаас дараах шийдвэрүүдийг хэлэлцэн батлав:

  • Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны үйл ажиллагааны тайлан
  • ТУЗ-ын 2018 оны зардлын төсөв, Компанийн 2018 оны захиргаа, үйлчилгээний зардлын төсвийг батлах
  • Санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ын гаргасан дүгнэлтийг хэлэлцэх
  • Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг нөхөн сонгох

НОГДОЛ АШИГ:

  • 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ТУЗ-ийн хурлаар нэгж хувьцаанд 100 төгрөг тараахаар шийдвэрлэсэн. 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тархалтын судалгаагаар нийт 123 хувьцаа эзэмшигч байсан.
  • 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ТУЗ-ийн хурлаар нэгж хувьцаанд 100 төгрөг хуваарилахаар шийдвэрлэсэн. 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн тархалтын судалгаагаар нийт 120 хувьцаа эзэмшигч байсан.

Компанийн үйл ажиллагааны 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилт

2017 онд Ган Хийц ХК-ийн төмөр хийцийн үйлдвэр нь захиалгат ажлаар тасраагүй, 1,626 тэрбум төгрөгний борлуулалтын орлоготой ажилласан ба нийт 240 тонн төмөр хийц үйлдвэрлэсэн.

Тус компанийн 2017 оны бүтээн байгуулалтууд:

  • Дорнод аймгийн Засаг Даргын Тамгын Газрын Барилга Угсралт
  • Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн Хүүхдийн Зуслангийн Агуулахын Барилга Угсралт
  • Төв Аймгийн Аргалант Сумын Соёлын Төв, Спорт Заалны Барилга Угсралт
  • Түмэн Шувуут ХХК-ийн Агуулахын Барилга Угсралт
  • Бөмбөгөр Худалдааны төвийн хүзүүвчний угсралт
  • Дако ХХК –ийн дээврийн угсралтын ажил

2018 оны үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөө               

  • 2018 оны төлөвлөгөөнд төмөр хийцийн үйлдвэрлэлийн 350 тонн буюу 1,2 тэрбум төгрөгний борлуулалтын орлого
  • Дорнод аймгийн ЗДТГ-ийн барилгын үлдэгдэл санхүүжилт 1 тэрбум төгрөг хийгдэнэ.
  • 2018 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөө
    Үзүүлэлтүүд Төгрөг
    1 Үйлдвэрлэлт 2,270,957,000
    2 Борлуулалт 2,157,409,150
    3 ББӨ 1,473,577,910
    4 Нийт ашиг 683,831,240
    5 ЗАА удирдлагын зардал 551,719,560
    6 ТУЗ-ийн зардал 108,752,000
    7 Ашиг 23,359,680
    8 Татварын зардал 2,335,968
    9 Цэвэр ашиг 21,023,712

     

    Санхүүгийн үзүүлэлт /2017 он/
    Нийт Хөрөнгө 4,907,548,022.54
    Нийт Өр Төлбөрийн дүн 4,104,964,962.07
    Эздийн Өмчийн Дүн 802,583,060.48
    Нийт хувьцааны тоо ширхэг 242,464.00
    Орлого үр дүнгийн тайлангийн үзүүлэлт
    Нийт борлуулалтын орлого 1,973,121,091.62
    Борлуулсан  бүтээгдэхүүний өртөг 1,393,809,852.49
    Нийт ашиг 580,311,239.13
    Цэвэр ашиг 33,395,141.46
    Санхүүгийн харьцаанууд
    Нийт хөрөнгийн өгөөж /ROA/ 0.01
    Хувь нийлүүлсэн хөрөнгийн өгөөж /ROE/ 0.04
    Нийт хөрөнгийн эргэц /ROTA/ 0.01
    Нэгж хувьцааны өгөөж /EPS/ 137.73
    Үнэ ашгийн харьцаа(P/E Ratio) 94.39