ГЕРМЕС ЦЕНТР ХК-ИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН МАТЕРИАЛ ГАРЧЭЭ

hrm

Гермес центр ХК өнгөрсөн 2017 оны жилийн эцсийн байдлаар нийт хөрөнгийн хэмжээ 8.48 тэрбум төгрөг байна. Үүнээс:

  • Эргэлтийн хөрөнгө 1.67 тэрбум төгрөг;
  • Үндсэн хөрөнгө 6.81 тэрбум төгрөг;
  • Эзэмшигчдийн өмч хөрөнгө 7.85 тэрбум төгрөг;
  • Хуримтлагдсан ашиг 430.7 сая төгрөг;

Нийт хөрөнгийн дүнтэй харьцуулахад эзэмшигчийн өмч 92.6%, өр төлбөр 2.3%, хуримтлагдсан ашиг 5.1%-г эзэлж байна. Орлого, зарлагын хувьд 2017 онд тус компани 1.33 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 695.5 сая төгрөгийн зардал гаргажээ. Ашгийн хувьд 2017 онд 715.4 сая төгрөгийн цэвэр ашигтай (татвар төлөгдсөн) ажилласан байна. Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү