"ГОВЬ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

GOV AGM

Говь ХК-н хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017 оны 4 сарын 13 өдрийн 14 цагт Говь компанийн төв дэлгүүрийн дэргэдэх Мираж ресторанд нийт хувьцаа эзэмшигчдийн 86% ирцтэй хуралдлаа.

 

Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэв.

  1. Говь ХК-н 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-н гаргасан дүгнэлтийг хэлцэж батлах
  2. Говь ХК-н 2015 оны ногдол ашиг тараалтын тайлан, 2016 оны санхүүгийн ногдол ашиг тараах тухай ТУЗ-н тогтоолыг танилцуулах
  3. Говь ХК-н ТУЗ-н гишүүнд нэр дэвшигчдийг батлах (кумулятив аргаар сонгогдох 9 гишүүн, 4 ердийн ба 5 хараат бус)

 

Говь ХК-н 2017 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаас дараах шийдвэрүүдийг хэлэлцэн батлав.

  1. Хурлаас 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-н гаргасан дүгнэлтийг хэлэлцэж 99.97% саналаар батлав.
  2. 2016 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 200 төгрөгийг 2017 оны 4 сарын 20-ны өдрөөс эхлэн компанийн байран дээр тарааж эхлэхээр шийдвэрлэсэн болохыг танилцуулав.
  3. ТУЗ-н 4 ердийн гишүүдээр ТУЗ-н 5 хараат бус гишүүдээр
    • Ц.Баатарсайхан, Гүйцэтгэх захирал
    • Хидео Савада, ТУЗ-н гишүүн
    • Д.Хулан, ТУЗ-н гишүүн
    • Ж.Оюунчимэг, ТУЗ-н гишүүн
    • М.Баяр, ТУЗ-н хараат бус гишүүн
    • Д.Гэрэлмаа, ТУЗ-н дарга
    • Б.Нандин-Эрдэнэ, ТУЗ-н хараат бус гишүүн
    • Т.Одмаа, ТУЗ-н хараат бус гишүүн
    • Такеши Камбе, ТУЗ-н хараат бус гишүүн

 

Компанийн тухай:

Үйл ажиллагааны чиглэл Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч
Гаргасан хувьцааны тоо 7,801,125 ширхэг
Хувьцааны хаалтын ханш /2017.04.13/ 12,900 төгрөг
Зах зээлийн үнэлгээ /2017.04.13/ 100,634,512,500 төгрөг
Хувьцааны төвлөрөл 84.10%

 

2016 онд борлуулалтын орлого 88.7 тэрбум болж өмнөх оноос 25%-р өссөн. Үүнээс дотоод борлуулалт 26%-аар өсч 54.1 тэрбум, гадаад борлуулалт 23% өсч 34.5 тэрбум болсон. Цэвэр ашиг 2016 онд өмнөх оноос 50% өсч 16.1 тэрбум төгрөг болсон. Өнгөрсөн онд Говь ХК 484 тонн ноолуур бэлтгэсэн ба энэ нь 2015 оноос 19% өссөн үзүүлэлт юм.

 

Өнгөрсөн хугацаанд Говь ХК өөрийн оёмолын үйлдвэр (пальтоны үйлдвэрлэл) түлхүү анхаарч ажилласан бөгөөд 2015 оны өвлөөс Японы 2 компанитай технологийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж оёмолын үйлдвэрийг өргөтгөх чиглэлд хамтран ажиллаж байна. Компани нь 2016 оны 6 сарын 6-ны өдөр хэвлэлийн бага хурал хийж 2021 онд 100,000 ширхэг пальто үйлдвэрлэн дэлхийд тэргүүлнэ гэж мэдэгдэж байсан ч 2017 оны 4 сарын 3-ны өдөр өөрийн оёмолын үйлдвэрийг өргөтгөж жилд 100,000 ширхэг пальто үйлдвэрлэх хүчин чадалтай болгосон.

 

2017 оны үйл ажиллагааны зорилт

  • 60,000 ширхэг пальто үйлдвэрлэж 100% ноолууран пальтоны үйлдвэрлэлээрээ дэлхийд №1 болно.
  • Онцлох бүтээгдэхүүнүүдийг сонгож, загвар дизайн чанарыг өндөр түвшинд хүргэнэ:
  • 800 тонн түүхий эд бэлтгэнэ.
  • Машин ашиглалт, үйлчилгээг сайжруулж бүдүүн ээрмэлийн үйлдвэрлэлтийг жилийн 500 тонн үйлдвэрлэхээр зорьж байна.
  • Нэхмэлийн гүйцэтгэн боловсруулах технологийг эзэмшихээр ажилчдаа 3-9 сарын хооронд Япон улсад явуулж сургана.
  • Гадаад дахь нэрийн дэлгүүрүүдийн тоог 7-оор нэмэгдүүлж 9 болгоно. Нээгдэх дэлгүүрүүд:
    • БНХАУ-Эрээн хот
    • Бельги-Брусель хот
    • Их британи-Лондон хот
    • ХБНГУ-Мюнхен, Хамбург, Дюссельдорф, Кёльн хотууд
  • Засгийн газрын ордны дэргэд баригдах UВ Galleria дэлгүүрийг 2017 оны 11 сараас ашиглалтанд оруулж Улаанбаатар хотын жишиг үйлчилгээний стандарт бүхий дэлгүүрүүдээр хэрэглэгчдэд үйлчилнэ.
  • Бүтээгдэхүүний загварын тоог хамгийн оновчтой хэмжээнд хүртэл бууруулж шинэ гаргах коллекцоороо баяжуулан бүтээгдэхүүнийг хөгжүүлнэ.

 

2017 оны бизнес төлөвлөгөөний үндсэн үзүүлэлтүүд

Үзүүлэлт Хэмжих нэгж 2016 оны гүйцэтгэл 2017 оны төлөвлөгөө Өмнөх оноос өсөлт
Тоо Хувь
БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО сая.төг 88,674 110,000 21,327 24%
Үүнээс:Дотоод борлуулалт сая.төг 54,138 67,100 12,962 24%
 Гадаад борлуулалт сая.төг 34,535 42,900 8,365 24%
БОРЛУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨРТӨГ сая.төг 52,455 68,145 15,691 30%
НИЙТ АШИГ сая.төг 36,219 41,855 5,636 16%
Үйл ажиллагааны зардал сая.төг 15,085 18,143 3,058 20%
Татварын өмнөх ашиг сая.төг 21,135 23,712 2,578 12%
ЦЭВЭР АШИГ сая.төг 16,139 17,998 1,859 12%
Цэвэр ашгийн хувь хувь 18% 16% -2% -10%
Экспорт мян.USD 15,926 18,000 2,074 13%
Нийтүйл ажиллагааны зардал сая.төг 67,539 86,288 18,749 28%
ҮЙЛДВЭРЛЭЛТ
Сүлжмэл ширхэг 521,853 540,000 18,147 3%
Нэхмэл метр 319,191 426,250 107,059 34%
Оёмол ширхэг 25,854 61,000 35,146 136%
Үүнээс:Ноолууран пальто ширхэг 20,165 60,000 39,835 198%
Ээрмэл тонн 286 410 124 43%
ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛ
Ноолуур тонн 484 800 316 61%
АЖИЛТНУУДЫН ТОО хүн 1,605 1,778 173 11%
Нэг ажилтанд ногдох орлого мян.төг 55,248 61,868 6,619 12%
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ сая.төг 7,611 10,250 2,640 35%