"ГУТАЛ" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

gtl

Гутал ХК нь 1934 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Аж Үйлдвэрийн Комбинатын харьяанд гутлын фабрик нэртэйгээр үйлдвэрлэлээ эхэлсэн. Одоогийн байдлаар “Гутал” ХК нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрэмд заасан дээрх үйл ажиллагаанаас зөвхөн гутлын хэвлүүр захиалгаар үйлдвэрлэх болон өөрийн компанийн байрыг түрээслэх үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь өөрийн хөрөнгөөр 1995 оноос хойш өөрийн компанийн хувьцааг худалдан авч байсан бөгөөд өнөөдрийн байдлаар 43,674 ширхэг халаасны хувьцаатай, эдгээр хувьцаа нь компанийн тухай хуульд заасан саналын эрхгүй, ногдол ашиг авдаггүй аж.

Гутал ХК-ийн 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 4-р сарын 09-ны өдрийн 15 цаг 10 минутад компанийн байранд 93.7%-ийн ирцтэйгээр хуралдсан.

Компанийн үйл ажиллагааны чиглэл Үл хөдлөх хөрөнгө
Гаргасан хувьцааны тоо 1,618,684 ширхэг
Хаалтын ханш /2017.12.31/ 18,970 төгрөг
Зах зээлийн үнэлгээ /2017.12.31 30,706,435,480 төгрөг

 

ГУТАЛ ХК-ИЙН 2018 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭН БАТАЛСАН АСУУДЛУУД:

  • Компанийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлт
  • Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд
  • Компанийн ТУЗ-ийн төсөв
  • 2017 оны ногдол ашиг хуваарилaх тухай ТУЗ-ийн шийдвэр, түүний үндэслэлийг танилцуулах

2017 онд хийгдсэн ажлууд:

  • Ажилчдын үр дүнг сайжруулах, орон тоон илүүдлийн зохистой арга хэмжээг аван цалингийн зардлын төсвийг 9.2 хувиар хэмнэсэн.
  • Оффисын гадна талбайгаас Хаан банкнаас зүүн тийш хүртэлх 2100м2 өөрийн талбайг асфальдахад 126 сая төгрөг
  • Төмөр замын дэргэдэх №3 тоот 900м2 талбай бүхий хүйтэн агуулахыг дулаантай болгоход барилгын засварт 70.2 сая төгрөг, сантехникийн засварт 22 сая төгрөг
  • Оффисын болон гуанзын барилгын подвалийг засаж агуулах, үйлдвэрлэлийн зориулалтаар түрээслүүлэх урсгал засварт 12.5 сая төгрөг
  • Оффисын барилгын 1,2,3,4,5,6,7 давхруудын урсгал засварт 25 сая төгрөг
  • Төмөр замын №1,2,3,4,5,6-р агуулахуудад шинээр бохирын шугамтай холбоход 12 сая төгрөг
  • Оффисын хэрэглээний ариун цэврийн халуун, хүйтэн усны далд монтажийг ил болгох 15 сая төгрөг
  • Цахилгааны тосон салгуур /Трасформаторын хаалттай дэд өртөөний тоноглол, дагалдах материал, ажлын хөлс/ 40 сая төгрөг гэх мэт ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.

2018 онд хийгдэх ажлууд:

  • 2017 оны 10 дугаар сард шинээр барьсан 68*12=612м2 талбайтай агуулахыг дулаанд холбож бэлдэх;
  • Оффисын 7-н давхар барилгыг бүхэлд нь галын дохиололтой болгох;
  • Төмөр замын дэргэдэх №2 тоот 900м2 талбайтай агуулахыг сендвичээр дулаалах;
  • Төмөр замын 7-н агуулахын дулааны холболтыг шинэчлэх;
  • Шинээр барьсан 612м2 талбайтай агуулах руу сайжруулсан хайрган зам тавих;
  • Төмөр замын дэргэдэх №3 тоот 900м2 талбайтай агуулахыг дулаалж түрээслүүлэх;
  • Crocus-ын барилгын “Номадс хоспиталити” ХХК-ийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг өөрийн хөрөнгөд шилжүүлэн авах мөн 1200м2 талбайг сүүлийн 4 жилийн 1м2-11500 төгрөгийн үнийг гэрээний хугацаа дууссантай холбогдуулан цаашид 1м2-15000 төгрөгөөс доошгүй үнээр 3 жилээр сунган түрээслүүлэх;
  • “Номин дизайн” ХХК сүүлийн 4 жил 1м2-7,500 төгрөгийн түрээсийн үнэтэй хэвлэх үйлдвэрийн зориулалттай 380м2 талбайг гэрээний хугацаа дууссантай холбогдуулан чөлөөлөөд цаашил 1м2-15,000 төгрөгөөс доошгүй үнээр 3 жил түрээслүүлэх;
  • “Номин Реалтор” ХХК-тай 2013 онд хийсэн 18 жилийн гэрээний үнийн маргааныг эв зүйгээр шийдвэрлэх. Их засварын хөрөнгө оруулалтын аудит үнэлгээний зөрүүг зөвөөр шийдвэрлэх;
  • Оффисын 7 давхар барилгыг үе шаттай хөнгөн дотор засвар хийх;

Түрээсийн орлогыг нэмэгдүүлэн компанийн ашгийг ихэсгэх зорилго тавин ажиллаж байгаа бөгөөд 2018 оны санхүүгийн төлөвлөгөө гаргаагүй байна.

КОМПАНИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮД:

Батбаярын Батбилэг ТУЗ-ийн дарга
Цэрэндоржийн Төмөр ТУЗ-ийн гишүүн
Батбаярын Батхишиг ТУЗ-ийн гишүүн
Чимэддоржийн Цэцэгмаа ТУЗ-ийн гишүүн
Батбаярын Баттөр ТУЗ-ийн гишүүн
Энхболдын Билгүүн ТУЗ-ийн гишүүн
Батбаярын Амарсанаа Хараат бус гишүүн
Базарын Аюуш Хараат бус гишүүн
Алтансүхийн Энхтүвшин Хараат бус гишүүн

Дээрх гишүүд ХЭХ-ийн 100%-ийн саналаар улиран сонгогдсон.

ТУЗ-ИЙН 2018 ОНЫ ТӨСӨВ:

Зардал Сарын цалин төгрөг Тоо Бүгд төгрөг
1 ТУЗ-ийн дарга 3 000 000 1 36 000 000
2 ТУЗ-ийн гишүүн 800 000 8 76 800 000
3 ТУЗ-ийн нарийн бичгийн дарга 800 000 1 9 600 000
4 ТУЗ-ийн бичиг хэрэг жилд   2 700 000
5 Нийт дүн     125 100 000

Дээрх төсөв ХЭХ-ийн 100%-ийн саналаар батлагдсан.

ГУТАЛ ХК НОГДОЛ АШИГ ТАРААХ ТУХАЙ:

2017 оны ашгаас нэгж хувьцаанд 1,270 төгрөг буюу нийт 2.04 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн.

2016 оны ногдол ашгийн хэмжээ өндөр байгаа нь 2015 болон 2016 оны ногдол ашгийг нийлүүлэн олгосонтой холбоотой юм.

ГУТАЛ ХК-ИЙН 2017 ОНЫ САНХҮҮГИЙН ТОВЧ ТАЙЛАН:

Санхүүгийн үзүүлэлтүүд

  2016 он 2017 он Өсөлт /хувиар/
Нийт хөрөнгө 14,912,961.2 11,664,509.6 27.84
Өр төлбөрийн нийт дүн 324,250.9 714,190.4 -54.59
Эздийн өмчийн дүн 14,588,710.3 10,950,319.2 33.22

 

Орлого үр дүнгийн тайлан

Орлого 2016 он 2017 он Өсөлт /хувиар/
Түрээсийн орлого 3613.7 3716.3 3.00
Хэвлүүрийн орлого 29.3 0 0.00
Хүүгийн орлого 555.1 436.6 -21.00
Бусад орлого 2.3 2.8 19.00
Нийт орлого 4200.4 4155.7 -1.03
Нийт зардал 1874.7 1662.9 -11.00
ТДЦА 2325.7 2492.8 7.00

 

Санхүүгийн харьцаан үзүүлэлтүүд

  2016 он 2017 он
Нийт хөрөнгийн өгөөж /ROA/ 0.156 0.2137
Хувь нийлүүлсэн хөрөнгийн өгөөж /ROE/ 0.1594 0.2276
Үнэ ашгийн харьцаа /PE ratio/ 7.88 12.33
Нэгж хувцьааны өгөөж /EPS/ 1436.8045 1540.03