“ДАРХАН ХӨВӨН” ХК-ИЙН ХЭХ-ИЙН ТЭМДЭГЛЭЛ

dah

Компанийн товч танилцуулга

Компани нь 1982 онд ОХУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар Дархан уул аймагт байгуулагдсан. Жилд 60,000м3  барилга байгууламж, сантехник угсралтын ажлын дулаалгын материал болох эрдэс хөвөн эдлэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. 1993 онд Төрийн өмчийн хорооны Өмч хувьчлалын комиссын шийдвэрээр хувьчлагдан “Эрдэс хөвөн” ХК болон зохион байгуулагдсан. Улмаар 2007 онд хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр “Дархан хөвөн” ХК болж оноосон нэрээ өөрчилсөн байна. Компанийн эргэлтийн хөрөнгийн дутагдал, санхүүгийн хүндрэл зэргээс шалтгаалж сүүлийн жилүүдэд үйл ажиллагаа явуулаагүй.

Хувьцаа эзэмшигчдийн хурал

Хэлэлцэх асуудал

- 2017 оны ажлын төлөвлөгөөг хэлэлцэж батлах
- Үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээн ажиллуулах бизнес төслийг танилцуулж зээл авах талаар хэлэлцэж батлах
- Гүйцэтгэх удирдлагын дотоод зохион байгуулалтыг батлах
- Компанийн тухай хуулийн 62.1.3-д заасны дагуу ТУЗ-ийн гишүүдийн цалин урамшууллыг батлах
- Ногдол ашиг тараах эсэх.

Дархан хөвөн ХК-ийн хойшилсон хурал 2017 оны 04 сарын 17-ний өдөр 46.5%-ийн ирцтэй 6 хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж компанийн 2016 оны төлөв байдлыг хэлэлцэн, ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэсэн ТУЗ-ийн шийдвэр, 2017 оны ажлын төлөвлөгөө болон бусад асуудлыг хэлэлцэж баталлаа.

Компани нь 2017 онд аудитын шалгалт оруулах, компанийн нэр дээрх 1.2 тэрбум төгрөгийн өрийн талаар судлах, түүний хэд нь компанид холбоотойг тогтоолгох, үйлдвэрийг хэвийг ажиллуулж эхлэх зэрэг олон ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа аж.

Дархан хөвөн ХК
DAH: MO
Хураангуй:
Хувьцааны тоо:  55,126 ш
Зах зээлийн үнэлгээ:  992,268,000 төг
Хаалтын ханш:  18,000 төг
52 долоо хоног: 18,000-260 төг

Компанийн холбогдох этгээд
Гүйцэтгэх
захирал: Л. Пүрэвбаатар
Төлөөлөн удирдах зөвлөл:
Б. Ганчимэг                - дарга
Э. Алтансүх               - гишүүн
С. Мягмарсүрэн        - гишүүн
С. Дулам                    - гишүүн
Л. Пүрэвбаатар         - гишүүн
Ж. Дамба                   - гишүүн
Ч. Алтангэрэл           - гишүүн
О. Даваасамбуу        - гишүүн
Б. Өлзийсайхан         - гишүүн
Таваас дээш хувь эзэмшигчид:

“БиДиСЕК ҮЦК” ХК               13.6%
Б.Ариунсүх                            11.30%
Ж.Очирсүх                             17.90%
Б.Байгаль                              32.00%