“ЖУУЛЧИН ДЮТИ ФРИЙ” ХК, ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

SUL AGM

Компанийн товч танилцуулга: Компани нь Монгол улсын гаалийн ерөнхий газраас гаргасан журмын дагуу зорчигчдод дэлхийн нэр хүндтэй, Францын нэртэй конъяк, сүрчиг, Канад, Швед, Франц, Англи, АНУ-д үйлдвэрлэсэн дэлхийн тэргүүлэгч брэндийн виски, ром, брэнди, цагаан архи, ликёрь, вино, янжуур, гоо сайхны барааг дараах 2 салбар “Татваргүй барааны дэлгүүр” –ээр дамжуулан худалдаалах үйл ажиллагааг явуулдаг.

  • Алтанбулаг Монгол-Оросын хилийн шалган нэвтрүүлэх цогцолбор – 2002 оноос
  • Улаанбаатар хотын Төмөр Замын Төв буудал дотор – 2004 оноос

 

Үйл ажиллагааны чиглэл Татваргүй барааны дэлгүүр
Гаргасан хувьцааны тоо 65,362 ширхэг
Хувьцааны хаалтын ханш /2017.04.17/ 52,100 төгрөг
Зах зээлийн үнэлгээ /2017.04.17/ 3,405,360,200 төгрөг
Хувьцааны төвлөрөл 70.9%

 

Жуулчин Дюти Фрий ХК (хуучнаар Газар Сүлжмэл ХК) хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2017 оны 4 сарын 17 өдрийн 11 цагт Таван Богд Группийн төв байранд нийт хувьцаа эзэмшигчдийн 72.15% ирцтэй хуралдлаа.

Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцлээ.

  1. Төлөөлөн удирдах зөвлөлийн компанийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтийг хэлэлцэн батлах;
  2. Төлөөлөн удирдах зөвлөлийн компанийн 2016 оны ногдол ашгийн тухай гаргасан шийдвэрийг танилцуулах;
  3. Компанийн 2017 оны санхүүгийн төлөвлөгөө, зардлын төсвийг танилцуулах, батлах;
  4. Компанийн их хэмжээний хэлцэл батлах;
  5. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай – Нэгж хувьцааны үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний тухай залруулга хийх /Санхүүгийн зохицуулах хорооны албан тоотын тухай/

 

Жуулчин Дюти Фрий ХК-н 2017 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаас дараах шийдвэрүүдийг хэлэлцэн батлав.

  1. ТУЗ-н 2016 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланд хийсэн дүгнэлтийг 100% саналаар батлав.
  2. 2016 оны ногдол ашиг болох нэгж хувьцаанд 5,000 төгрөгийг 2017.05.01-с эхлэн компанийн байран дээр болон ҮЦТХТөвөөр дамжуулан тараахаар шийдвэрлэсэн болохыг танилцуулав.
  3. Компанийн 2017 оны санхүүгийн төлөвлөгөө, зардлын төсвийг 100% саналаар батлав.
  4. Компанийн их хэмжээний хэлцлийг 100% саналаар батлав.
  5. Компанийн дүрэмийн нэгж хувьцааны үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний тухай залруулга хийх өөрчлөлтийг 100% саналаар батлав.

 

2016 оны онцлох үйл явдлууд

2016 оны 7 сарын 28-ны өдөр Таван Богд Трейд ХХК нь Газар Сүлжмэл ХК (одоогийн Жуулчин Дюти Фрий ХК)-н 44,251 ширхэг буюу 67.7% хяналтын багцыг худалдан авснаар компанийн гол хувьцаа эзэмшигч болсон. Хяналтын багцыг авч байгаатай холбоотойгоор хувьцаа буцаан худалдаж авах тендер санал гаргаж хэрэгжүүлснээр 2016 оны 9 сарын 28-ны байдлаар Таван Богд Трейд ХХК нь нийт 46,355 ширхэг буюу компанийн 70.92% эзэмшиж байна.

 

Компани цаашид шинээр Чингис Хаан Олон Улсын Нисэх Буудалд нийт 93.71 м2 талбайд болон Алтанбулаг боомтын орох урсгалд нийт 42 м2 талбайд тус тус дэлгүүр нээхээр ажиллаж байна. Гэвч 2016 онд болсон УИХ-н сонгууль болон шинэ засгийн газар байгуулагдсан зэрэгтэй холбоотойгоор төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх гэрээ өөрчлөгдөж байгаа тул ЧХОУНБ болон Алтанбулагт шинээр нээх дэлгүүрүүдийн ажил хойшлогдсоор байгаа.

 

2016 оны төлөвлөгөөгөөр компани нийт 2.7 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олохоор байсныг бодит гүйцэтгэлээр төлөвлөгөөг 7%-аар давуулан биелүүлж 2.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан.

 

2017 онд төлөвлөж буй үйл ажиллагаанууд

  • Алтанбулаг дахь дэлгүүрийн ханыг нурааж, шилэн болгох
  • Алтанбулагийн хилийн орох урсгал дээр дэлгүүр нээх
  • ЧХОУНБ-д татваргүй барааны дэлгүүр нээх
  • Төмөр замын дэлгүүрийн лого шинэчлэх

 

2017 оны үйл ажиллагааны төлөвлөгөө

Үзүүлэлт

2016 Гүйцэтгэл

2017 Төлөвлөгөө

Өөрчлөлт 2017т/2016г

Цэвэр борлуулалт

2,924.11

3,494.34

20%

ББӨ

(1,645.18)

(1,959.07)

19%

Ахиуц Ашиг

1,278.93

1,535.27

20%

Үйл ажиллагааны зардал

(347.54)

(403.97)

16%

Бусад орлого болон зардал

(129.81)

(39.24)

-69%

Тайлант хугацааны цэвэр ашиг (алдагдал)

801.58

1,092.06

36%