"ЛэндМН ББСБ" ХК үнэт цаасны танилцуулга хийлээ

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “ЛэндМН ББСБ” ХК нь хиймэл оюун ухаанд суурилсан финтек /Fintech/ буюу цоо шинэ санхүүгийн бизнес моделийг Монголын улсын санхүүгийн салбарт 2016 онд анх удаа нэвтрүүлсэн юм. Тус компани нь өөрийн LendMN аппликейшнээр дамжуулан барьцаагүй, хямд өртөгтэй, хэрэглээний цахим зээлийн үйлчилгээг иргэдэд үзүүлдэг. “ЛэндМН ББСБ” ХК-ийн тус компани хувьцааныхаа 12.5% буюу 100 сая ширхэг хувьцааг олон нийтэд санал болгон худалдаж, мөн 12.5% буюу 100 сая ширхэг хувьцааг Стратегийн хөрөнгө оруулагчдад худалдах замаар 5 тэрбум төгрөгийг босгохоор төлөвлөжээ. Үнэт цаасны захиалгыг 2018 оны 2 дугаар сарын 21-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 13 цаг хүртэл авна. Компанийн үнэт цаасны танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү