“МАТЕРИАЛ ИМПЕКС” ХК-ИЙН ХЭХ-ИЙН ТЭМДЭГЛЭЛ

mie

Компанийн товч танилцуулга

Компанийн үндэс суурь анх 1957 онд тавигдан Барилгын яамны харъяа “Техник туслалцааны бааз” нэртэйгээр байгуулагдсан. 1993 онд хувьчлагдан 51%-ийг төрийн өмчид, 49%-ийг олон нийтэд эзэмшүүлснээр “Материал импекс” ХК болж өөрчлөн байгуулагдав. Улмаар 1999 онд төрийн эзэмшлийн хувьцааг хувьчилснаар 100% олон нийтийн нээлттэй хувьцаат компани болсон. Компани нь анх үүсгэн байгуулагдахдаа зөвхөн барилгын материалыг хүлээн авч, төвлөрүүлэн түгээх үүрэгтэй байсан бол өдгөө гадаад дотоод худалдаа, барилга, улс хоорондын тээвэр зуучлал, аялал жуулчлал, ажлын байрны түрээс, агуулахын аж ахуй зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниудын нэг болтлоо өргөжин хөгжжээ.

Материал импекс ХК
MIE: MO
Хураангуй:

Хувьцааны тоо

Зах зээлийн үнэлгээ

Хаалтын ханш

52 долоо хоног

Нэрлэсэн үнэ

ХНХөрөнгө

Нийт хөрөнгө

Өөрийн хөрөнгө

Нийт өр төлбөр

Борлуулалт

Цэвэр ашиг

BV

1,368,206 ш

11,287,699,500 төг

8,500 төг

7,005-15,500 төг

100

136,820,600 төг

33,770,389,316 төг

23,125,460,870 төг

9,432,604,723 төг

15,300,789,000 төг

999,570,000

16,902

 Компанийн холбогдох этгээд

Гүйцэтгэх захирал: Б. Зориг
Төлөөлөн удирдах зөвлөл:  /хуучин/

Г. Аюушмаа               - дарга

Д. Эрдэнэцэцэг         - гишүүн

Д. Үнэнзаяа                - гишүүн

В. Ойдов                    - гишүүн

Б. Зориг                      - гишүүн

Д. Тунгалаг                - гишүүн

Д. Оюун                      - гишүүн

Т. Мөнхжаргал          - гишүүн

Ч. Чинзориг                - гишүүн

Таваас дээш хувь эзэмшигчид:

Б. Зориг                                  56.14%

Д. Тунгалаг                             7.15%

З. Цолмон                              11.36%

Хувьцаа эзэмшигчдийн хурал

Материал импекс ХК-ийн хурал 2017 оны 04 сарын 20-ны өдөр 57.7%-ийн ирцтэй 6 хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнтэйгээр хуралдаж компанийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, ТУЗ-ийн ногдол ашиг хуваарилах шийдвэр, Координат аудит ХХК-тай байгууллагатай байгуулсан гэрээ /2 дахь жилдээ ажиллаж байгаа/, 2017 оны ажлын төлөвлөгөө зэргийг хэлэлцэв.

Мөн компанийн 60 жилийн ой тохиолж буйтай холбогдуулах ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг 420 сая төгрөгийн төсөвтэй баталсан тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулав. Хэдийгээр төсвийг өндөр дүнгээр баталсан ч үүнийг хэмнэх, компанид үр ашиг, ач холбогдох авчрах талын бодолцож зарцуулах чиглэл барина гэдэгээ гүйцэтгэх захирал онцоллоо.

Тус компани нь өнгөрөгч онд нийт 17,312,707.88 мян.төг-ийн орлого олж 16,347,978.93 мян.төг-ийн зарлага гарч 964,728.95 мян.төг-ийн ашигтай ажиллаад байна. Хэдийгээр цэвэр ашгийн түвшин өмнөх оноос өссөн үзүүлэлттэй боловч нийт ашгийн 67% нь ханшийн зөрүүний ашиг, 33% буюу 321 сая төгрөг нь бодит үйл ажиллагааны ашиг байна. Үүнээс хувьцаа эзэмшигчдэд нийт 109.5 сая төгрөгийг ногдол ашиг болгон хуваарилахаар шийдвэрлэжээ.

Үйл ажиллагааны ашиг өндөр хувиар буурсан талаар ТУЗ-ийн дарга Г.Аюушмаа “Ам долларын ханш байнга нэмэгдэж байсан нь манай гадаад худалдаа, тээвэр зуучлалын үйл ажиллагаанд сайнгүй нөлөө үзүүллээ. Төгрөгийн ханшийн бууралтаас болж үйлчлүүлэгчдийн худалдан авах чадвар муудаж, хүнсний гол нэрийн бараа болох элсэн чихрийн борлуулалт багасч, бараа эргэлтийн хугацаа уртассан нь орлого буурах шалтгаан болсон. Долларын ханшийн өөрчлөлтийн улмаас хамтран ажилладаг үндэсний компаниудын борлуулалт буурсан нь мөн компанийн орлого буурахад нөлөөлсөн” гэж мэдээлэв.

Хэдийгээр өнгөрөгч онд үйл ажиллагааны хүрээ бага, санхүүгийн асуудал хүндэрч эхэлсэн ч компани үүний эсрэг зардал бууруулахад чиглэгдсэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн гэж байв. Тодруулбал энэ чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын хамгийн үр ашигтай болсон арга хэмжээний нэг бол банкны өндөр хүүтэй бизнесийн зээлийг бага хүүтэй банкны баталгаагаар сольж үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн. Энэхүү арга хэмжээг авахад олон жил сайн түншийн харилцаатай байсан гаднын компаниудын дэмжлэг ихэд нөлөөлсөн талаар дурдаад мөн ачаа эргэлтийн тоо багассантай холбоотойгоор орон тоо, бүтцийг шинэчлэх шаардлагатай байсан ч дотооддоо харилцан ярилцаж, орон тоогоо цомхотголгүйгээр тодорхой хугацаанд /20 хоногоос 45 хоногийн хугацаанд цалингүй/ ээлжлэн амарснаар цалингийн зардлаа хэмнэх арга хэмжээг удирдлага, хамт олноороо шийдвэрлэсэн хэмээн тайлагнав.

Тус компани нь ТУЗ-д нийт 17 иргэнийг нэр дэвшүүлснээс хараат бус гишүүнд 9, ердийн гишүүнд 8 иргэн материалаа ирүүлжээ. Санал хураалтаар компанийн дүрэмд заасны дагуу 9 гишүүн сонгосон ба ердийн гишүүдэд Б. Зориг, Г. Аюушмаа, Д. Оюун, Т. Мөнхжаргал, Ч. Чинзориг, Н. Мягмарсүрэн нар, хараат бус гишүүдэд Д. Эрдэнэцэцэг, Д. Үнэнзаяа, Ч. Энхтуул нар тус тус сонгогдов. Эдгээрийн 8 гишүүн нь өмнөх ТУЗ-өөс улиран сонгогдсон бол Н. Мягмарсүрэн, Ч. Энхтуул нар шинээр сонгогдож байна.

Мөн бусад хэлэлцсэн асуудлыг хуралд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжин баталлаа.

Жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл компанийн ХЭХ-ын зохион байгуулалт муу байгааг шүүмжлээд хуралд танилцуулах мэдээ материалаа хэвлэмэлээр бэлтгэх, түгээх, хувьцаа эзэмшигчдэд хүртээмжтэй байхад анхаарах, хурлыг холбогдох журам, хурлын дэгийн дагуу хийж занших зэрэг шүүмж, санал өгч байв. Мөн ойн талаар компанид ашиг, ач холбогдол авчрах зүйлд зардал гаргах, үр ашиггүй бол зардал бага гаргаж тэмдэглэн өнгөрүүлэхийг санал болгов. Түүнчлэн бусад сайн засаглал бүхий ХК-ийг судлах, засаглалын хэрэгжилтийг нь үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зэрэгт санаачлага гарган ажиллах, ТУЗ-ийн бүрэлдэхүүнд туршлагатай, чадварлаг мэргэжилтнүүдийг багтаах зэрэг саналуудыг хэлж байв.

Санхүүгийн үзүүлэлт

Балансын зүйл

ҮЗҮҮЛЭЛТ Үлдэгдэл 01-р сарын 01 Үлдэгдэл  12-р сарын 31
Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө 114 708 220,19 3 220 643 801,02
Авлага 13 619 351 645,18 14 932 817 675,03
Бараа материал 8 531 548 349,38 9 586 774 933,82
Урьдчилж төлсөн зардал /тооцоо/ 2 061 527 047,91 1 776 347 969,08
Эргэлтийн бус хөрөнгө 2 425 385 372,38 4 253 804 938,01
Нийт хөрөнгийн дүн 26 752 520 635,04 33 770 389 316,96
Өр төлбөр 4 957 672 043,02 9 432 604 723,62
Урьдчилж орсон орлого 1 270 098 226,24 1 212 323 723,2
Эздийн өмч 1 902 770 934,51 3 648 205 969,2
Хуримтлагдсан ашиг 18 621 979 431,27 19 477 254 900,94
Нийт өр төлбөр ба эздийн өмчийн дүн 26 752 520 635,04 33 770 389 316,96

Эргэлтийн хөрөнгө 5 189,4 сая төгрөгөөр өссөн нь:

- Хорооллын барилгын борлуулалтаас ипотекийн зээлээр борлуулсан орлогын тодорхой хувийг банкуудтай хийсэн                           гэрээний дагуу тус банкуудын Материалимпэкс ХК-ийн дансанд тодорхой хугацаанд хадгалагдаж байгаа

-  Ажилчдад зээлээр олгосон байрны зээлийг авлага дансанд ажилтан тус бүрээр үүсгэсэн,

-  Оны эцсээр барааны үлдэгдэл их байгаа зэрэгтэй тус тус холбоотой.

 

Эргэлтийн бус хөрөнгө  1 828,4 сая төгрөгөөр өссөн нь:

2015 оны 9 сард хийлгэсэн үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний дансны бичилтийг 2016 оны 1 сард хийсэнтэй холбоотой.

Өр төлбөр 4 474,9 сая төгрөгөөр өссөн үзүүлэлт нь барилгын салбарт хамтран ажиллагч хөрөнгө оруулагч талын орон сууцны борлуулалтын төлбөр нь банкны гэрээний дагуу байгууллагын дансанд /хадгаламжинд/ байгаа мөнгө болон үлдэгдэл барааны төлбөр төлбөгдөөгүй байгаатай холбоотой.

Эздийн өмч 1 745,4 сая төгрөгөөр өссөн нь үндсэн хөрөнгийн дахин үнэлгээний нэмэгдэлтэй холбоотойгоор өссөн.

Орлогын тайлан /товч/

ҮЗҮҮЛЭЛТ Тайлант жилийн дүн
Борлуулалтын орлого 15 300 789 019,93
Борлуулалтын өртөг 13 350 831 728,54
Бусад орлого 2 011 918 860,91
Үйл ажиллагааны зардал 1 516 231 680,36
Үйл ажиллагааны бус зардал 1 448 768 887,42
Татвар төлөхийн өмнөх ашиг 996 875 584,52
Орлогын татварын зардал 32 143 634,85
Тайлант үеийн цэвэр ашиг 964 731 949,67
Зарласан ногдол ашиг 109 456 480