"МАТЕРИАЛ ИМПЕКС" ХК 2017 ОНЫ НОГДОЛ АШГАА ТАРААЛАА

MIE

 

Материалимпекс ХК нэгж хувьцаандаа 10 (татвар суутгаагүй дүн) төгрөгийг ногдол ашиг болгон Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв дэх харилцагчдын дансанд байршуулжээ. Тус компани нь 2017 онд 492.9 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, Ашгийн 2.77% буюу 13.7 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчддээ тараасан байна. Ногдол ашиг авах хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг 2018.03.26-ны өдрөөр тогтоожээ.