“МИК ХОЛДИНГ” ХК-ИЙН НӨЛӨӨ БҮХИЙ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУВЬ ӨӨРЧЛӨГДЛӨӨ

Монголын хөрөнгийн биржийн 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн багцын арилжаагаар “Мик Холдинг” ХК-ийн 15.7 хувь буюу 3,243,827 ширхэг хувьцаа арилжаалагдсанаар нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох Улаанбаатар хотын банкны эзэмшиж буй хувьцаа 5,411,662 ширхэг буюу 26.1 хувь харин Худалдаа хөгжлийн банкны эзэмшиж буй хувьцаа 2,068,900 ширхэг буюу 9.99 хувь болж тус тус өөрчлөгдлөө.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж