МОНГОЛ БАЗАЛЬТ ХААЛТТАЙ ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛНО.

14925792_1325375047519040_4392594910516842636_n

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар  “Монгол Базальт” хаалттай ХК нь нээлттэй хувьцаат компани болон өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан тус компанийн нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 56.4 сая ширхэг энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэж, тогтоол гаргалаа. Үүний 30 хувь буюу 16.9 сая ширхэг хувьцааг тус бүрийг 380 төгрөгийн тогтоосон үнээр нийтэд санал болгон худалдахыг “Монгол Базальт” ХК-д зөвшөөрөсөн байна. Гэхдээ нийтэд санал болгон худалдаалах хувьцааг зах зээлд 100 хувь арилжаалсан тохиолдолд үнэт цаасыг анхдагч зах зээлд нээлттэй худалдах ажиллагаа амжилттай болсонд тооцно. Иймд анхдагч зах зээлийн арилжааг хариуцлагатайгаар зохион байгуулахыг үнэт цаас гаргагч болон андеррайтингийн ба бусад үйлчилгээ үзүүлэгч нарт даалгажээ.

Үнэт цаасны хураангүй танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД ДАРЖ үзнэ үү.

ЭХ СУРВАЛЖ: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО