"ОЛЛОО" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

olloo

Оллоо ХК-ийн 2018 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 4-р сарын 10 -ны өдрийн 14 цаг 22 минутад компанийн байранд 73.4%-ийн ирцтэйгээр хуралдсан.

Компанийн үйл ажиллагааны чиглэл Компьютер програмчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйл ажиллагаа
Гаргасан хувьцааны тоо 9,700,497ширхэг
Хаалтын ханш /2017.12.31/ 58 төгрөг
Зах зээлийн үнэлгээ /2017.12.31 562,628,826 төгрөг

 

ОЛЛОО ХК-ИЙН 2018 ОНЫ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛААР ХЭЛЭЛЦЭН БАТАЛСАН АСУУДЛУУД:

  • Компанийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд өгсөн ТУЗ-ийн дүгнэлт
  • Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд
  • Компанийн 2018 оны ерөнхий төлөвлөгөө

2017 онд хийгдсэн ажлууд:

Өнөөдрийн байдлаар Оллоо вебсайт нь хандалтаараа мэдээ мэдээллийн сайтууд дундаасаа 6-д орж байна. www.olloo.mn вебсайтын Фэйсбүүк хуудас 119 600 like-тай, twitter хуудас 12,100 дагагчтайгаар ажиллан, вебсайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэл давхар түгээгдэн ажилладаг.

Огноо Сайтад нийтлэгдсэн Мэдээний тоо
2017-01 сар 1,120
2017-02 сар 971
2017-03 сар 1,159
2017-04 сар 1,140
2017-05 сар 1,279
2017-06 сар 983
2017-07 сар 879
2017-08 сар 1,017
2017-09 сар 871
2017-10 сар 913
2017-11 сар 864
2017-12 сар 762
   НИЙТ    11,958

 

2017 онд хийгдсэн хамтран ажиллах гэрээнүүд:

Эхлэх огноо Дуусах огноо Байгууллагын нэр Гэрээний утга
2016.12.01 2017.06.01 Төрийн банк Хамтран ажиллах гэрээ
2017.01.01 2017.12.31 Голомт банк Ажил гүйцэтгэх гэрээ
2017.01.11 2019.01.11 Билгүүнзасаг ХХК Шудангийн үйлчилгээ үзүүлэх гэрээ
2017.01.17 2017.12.31 НИТХ Мэдээлэл авах,түгээхэд хамтран ажиллах гэрээ
2017.02.01 2017.02.06 Нийслэл аудит Санхүүгийн тайлангийн аудитийн гэрээ
2017.03.28 2018.03.28 ХААН банк Хамтран ажиллах гэрээ
2017.04.13 2017.12.31 ҮЦТХТ ХХК

Үнэт цаасны хадгаламж ба үнэт цаастай

холбогдолтой төлбөр гүйцэтгэх гэрээ

2017.04.26 2018.04.26 БОАЖЯам Хамтран ажиллах гэрээ
2017.05.18 2017.06.26 СЕХороо Ажил гүйцэтгэх гэрээ
2017.06.15 2017.12.15 Төрийн банк Хамтран ажиллах гэрээ
2017.06.20 2017.12.31 ХХААЯам Ажил гүйцэтгэх гэрээ
2017.06.20 2017.12.20 Хөгжлийн банк Ажил гүйцэтгэх гэрээ
2017.09.07 2017.11.30 Монгол банк Хамтран ажиллах гэрээ

 

2018 онд хийгдэх ажлууд:

  • 2018 онд мэдээний бичлэгийн чанар сайжруулах, сайтын хандалтыг нэмэгдүүлэх нь энэ жилийн хувьд хамгийн чухал ажил зорилт юм.
  • Гадаад хэлний орчуулгын мэдээний чанарт анхааран ажиллаж, өөр хэвлэл мэдээлэлд орчуулагдаагүй шинэ содон мэдээг орчуулж уншигчидад хүргэнэ.
  • Санхүүгийн боломжоос шалтгаалан энэ ондоо багтаан Оллоо веб сайтын 6-р хувилбарыг ашиглалтанд оруулах зайлшгүй шаардлагатай.
  • Apple, Android утсанд зориулсан Application хийж ашиглалтанд оруулна.
  • Онлайн худалдаа эрхлэх үйл ажиллагааг эхлэнэ. Үүний тулд хүргэлтийн компанитай нэгдэх эсвэл нэмэлт хөрөнгө оруулалт татах зайлшгүй шаардлагатай. Энэ асуулдыг ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэнэ.

Онлайн худалдааны бизнесийн тайланг бүрэн бэлгэж дууссан хэдий ч санхүүгийн хүрэлцээгүй байдлаас болон төсөл түр хугацаагаар зогссон.

КОМПАНИЙН ТУЗ-ИЙН ГИШҮҮД:

П. Бүүвэйбаатар ТУЗ-ийн дарга
Ш. Энхбаяр ТУЗ-ийн гишүүн
Б. Хүрэлхүү ТУЗ-ийн гишүүн
С. Сайнбат ТУЗ-ийн гишүүн
Б. Батчимэг ТУЗ-ийн нарийн бичгийн дарга
Ж. Нямханд ТУЗ-ийн гишүүн
Н. Батжин ТУЗ-ийн гишүүн
     Г. Энхтөр Хараат бус гишүүн
     Э. Батхуяг Хараат бус гишүүн

Дээрх гишүүд ХЭХ-ийн 100%-ийн саналаар улиран сонгогдсон.

 

 

ОЛЛОО ХК-ИЙН 2017 ОНЫ САНХҮҮГИЙН ТОВЧ ТАЙЛАН:

Санхүүгийн үзүүлэлтүүд

  2016 он 2017 он Өсөлт /хувиар/
Нийт хөрөнгө 1,094,187,700 962,710,900 -12.01
Өр төлбөрийн нийт дүн 57,017,500 54,726,900 -4.01
Эздийн өмчийн дүн 1,037,170,200 907,984,000 -12.45

 

Орлого үр дүнгийн тайлан

Орлого 2016 он 2017 он Өсөлт /хувиар/
Нийт борлуулатын орлого 50,716,400 53,954,800 6.38
ББӨ 0 0 0
Нийт ашиг 50,716,400 53,954,800 6.38
Нийт зардал 204,030,700 183,140,900 -10.2
ТДЦА -153,314,300 -129,186,100 -15.73

 

Санхүүгийн харьцаан үзүүлэлтүүд

  2016 он 2017 он
Нийт хөрөнгийн өгөөж /ROA/ -0.1401 -0.1342
Хувь нийлүүлсэн хөрөнгийн өгөөж /ROE/ -0.1478 -0.1423
Үнэ ашгийн харьцаа /PE ratio/ -4,9352 -6.0071
Нэгж хувцьааны өгөөж /EPS/ -15.8048 -13.3175