“УЛААНБААТАР ХИВС” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

“Улаанбаатар хивс” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн №4/2018 тоот тогтоолоор компанийн 2017 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчиддээ нэгж хувьцаанд 100 төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн өдрийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөр тогтоож 2018 оны 5 дугаар сарын 1-15-ны өдрийн хооронд ҮЦТХТ дэх хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар боллоо.

Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж