“ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН АНХААРАЛД

banner01

“ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит /ээлжит бус хурал 2017 оны 04 сарын 28-нд хуралдахаар боллоо. Бүртгэлийн өдрийг 2017 оны 04 дугаар сарын 05-ний өдрөөр тогтоосон байна. Тус хурлаар

  1. Компанийн 2016 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг батлах
  2. Компанийн 2017 оны бизнес төлөвлөгөөг батлах
  3. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг өөрчлөх асуудлыг хэлэлцэж, батлах
  4. “ФРОНТИЕР ЛЭНД ГРУПП” ХК-ийн нэмэлт хувьцаа гаргах асуудлыг хэлэлцэж, батлах
  5. Компанийн хувьцааг тэргүүн ээлжинд худалдаж авах болон шаардах эрх хэрэгжүүлэх тухай хэлэлцэх
  6. Компанийн Дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулгыг батлах
  7. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийг сонгох
  8. Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2017 оны цалин, урамшуулал, үйл ажиллагааны төсвийг батлах
  9. Ногдол ашиг тараахгүйгээр шийдвэрлэсэн тухай ТУЗ-ийн шийдвэрийг танилцуулах
  10. Компани, үүсгэн байгуулагчдын хооронд байгуулсан Туул Сонгино Усны Нөөц Цогцолбор төслийг хэрэгжүүлэх гэрээнд оруулсан нэмэлт өөрчлөлтүүдийг батлах
  11. Бусад

Харилцагч та “Фронтиер лэнд групп” ХК-ийн саналын хуудас бөглөх, Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын талаарх мэдээлэл авахыг хүсвэл дараах утсаар холбоо барина уу.

Холбоо барих утас: 11-313108 11-321763

Хуралын материалыг ЭНД ДАРЖ үзнэ үү.