ХҮРД ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

logo

Хүрд компани нь Монгол улсын хэмжээнд болон гадаад улсад барилгын тусгай ажлыг дагнан гүйцэтгэдэг мэргэжлийн ууган байгуулага юм.  Компанийн эх суурь Монгол улсад бүтээн байгуулалтын ажил өрнөж, төвлөрсөн халаалт,усан хангамж,агааржуулалттай барилга барьж эхэлсэнтэй уялдан 1937 онд Уурын зуух ба салхин Хүрдний ажлыг эрхлэн үйлдвэрлэх тасаг нэртэй байгуулагдаж,

1948 онд Сантехникийн үйлдвэр,

1953онд Сантехник цахилгаан монтажийн газар
1964 онд Цахилгаан Сантехник угсралтын нэгдсэн трест
1991 онд  Цахилгаан Сантехник Угсралтын Хүрд хк
1996 оноос Хүрд Хк гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

ХҮРД ХК-н хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 4 сарын 4 өдрийн 16 цагт компанийн хурлын танхимд нийт хувьцааны эзэмшигчдийн 82.09% ирцтэй хуралдлаа.

Үйл ажиллагааны чиглэл инженерийн байгууламжийн угсралтын үйл ажиллагаа
Гаргасан хувьцааны тоо 135,266 ширхэг
Хувьцааны хаалтын ханш /2017.12.31/ 1,610 төгрөг
Зах зээлийн үнэлгээ /2017.12.31/ 217,778,260.00 төгрөг
Хувьцааны төвлөрөл 80.44% /103 хувьцаа эзэмшигч/

ХҮРД ХК-н 2017 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаас дараах шийдвэрүүдийг хэлэлцэн батлав.

  • - Компанийн 2017 оны үйл ажиллагааны тайлан танилцуулж батлав
  • - Компанийн 2017 оны санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэж батлав.
  • - Компанийн 2018 оны бизнес төлөвлөгөө, удирдлагын зардлыг батлав.
  • - Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг дараах байдлаар сонгон батлав.
  • ТУЗ-н 6 ердийн гишүүдээр ТУЗ-н 3 хараат бус гишүүдээр

           Б. Мөнхбат, ТУЗ-н дарга

    Б. Энхжаргал, ТУЗ-н гишүүн

    Б. Бат-Эрдэнэ, ТУЗ-н гишүүн

    Д. Мадгаа, ТУЗ-н гишүүн

    С. Эрдэнэчимэг, ТУЗ-н гишүүн

    Д. Дашдорж, ТУЗ-н гишүүн

           Л. Оюунтогтох, ТУЗ-н хараат бус гишүүн

    Ц. Эрдэнэсүх, ТУЗ-н гишүүнд шинээр нэр дэвшигч

    Л. Гангэрэл, ТУЗ-д шинээр сонгогдсон гишүүн

  • Компани 2017 оны ашгаас нэгж хувьцаанд 497 төгрөг буюу нийт 67.2 сая төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.

    ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАЙЛАНГ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.

  • КОМПАНИЙН 2018 ОНЫ САНХҮҮГИЙН ТОВЧ МЭДЭЭЛЛҮҮД
    САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
    Нийт хөрөнгө         12,230,000,700
    Өр төлбөрийн нийт дүн 2,151,501,800
    Эзэмшигчдийн өмчийн дүн      10,078,498,900
    Нийт хувьцааны тоо ширхэг   135,266

     

    ОРЛОГО ҮР ДҮНГИЙН ТАЙЛАНГИЙН ҮЗҮҮЛЭЛТ
    Нийт борлуулалтын орлого 3,896,712,000
    Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 3,562,650,500
    Нийт ашиг   694,410,800
    Нэгж хувьцааны дансны үнэ  74,509

     

    САНХҮҮГИЙН ХАРЬЦААНУУД
    Нийт хөрөнгийн өгөөж /ROA/   0.0568
    Хувь нийлүүлсэн хөрөнгийн өгөөж /ROE/ 0.0689
    Нийт хөрөнгийн эргэц /ROTA/ 0.0638
    Нэгж хувьцааны өгөөж /EPS/ 5133.6685
    Үнэ ашгийн харьцаа (P/E Ratio)           0.3136

    2018 оны үйл ажиллагааны зорилт

    2018 онд бизнес төлөвлөгөөгөөр 7,268 тэрбум төгрөгийн борлуулалт, 667.3 сая төгрөгийн ашигтай байхаар төлөвлөсөн.

    2018 онд барилга угсралтын ажлаа гүйцэтгэхээс гадна компанийн харилцааг хөгжүүлэх, гадны түнштэй хамтарсан сантехникийн материалын худалдаа эрхлэх, барилга байгууламжийн ашиглалтыг сайжруулах, орон сууц барих ажлыг үргэлжлүүлэх бодлого боловсруулж ажиллана.

    Мөн барилгын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах тусгай зөвшөөрөл авч, зураг төслийн алба байгуулахаар шинээр 3 инженер ажилд аваад ажиллаж байгаа.