"Э-ТРАНС ЛОЖИСТИКС" ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

etr logo

“Э-Транс Ложистикс” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2018 оны 04 сарын 11-ний өдөр “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн хурлын танхимд 10цагт 93.42%-ийн ирцтэйгээр  эхлэв.

 2017 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаас дараах шийдвэрүүдийг хэлэлцэн батлав:

  • Компанийн санхүүгийн тайлан, түүнд хийгдсэн хараат бус аудитын дүгнэлт
  • Компанийн 2017 оны үйл ажиллагааны тайлан
  • Компанийн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах
  • Компанийн 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд хийгдсэн Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлт бүхий тайланг батлах
  • ТУЗ-ийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох
  • ТУЗ-ийн 2018 оны цалин урамшууллын төсөв батлах
  • 2017 оны үйл ажиллагаа
  • 2017 онд хийгдэхээр төлөвлөгдсөн нийт 3 бүлэг, 39 ажлууд санхүүгийн нөхцөл байдал, худалдан авалт, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг тодорхой шалтгааны улмаас хийгдэх хугацаанаасаа хоцорч, тасалдсан. Мөн үндсэн үйл ажиллагаа ачаа ачилт хилээр орж ирэх ачаа орж ирэхээ больсоноос эрс бууран 2016 оны 3069 удаагийн ачаа ачилтын тоо 1117 болсон.
  • ТУЗ-ийн томилогдсон гишүүд
  • ТУЗ-ийн ердийн гишүүд ТУЗ-ийн хараат бус гишүүд
    Ч.Энхболд 1 С.Санжаа
    Ч.Амарсанаа 2 А.Батболд
    С.Отгонбаяр 3 Х.Батхишиг
    Б.Мянганбаяр
    Б. Лхагвадорж
    Х.Болд

    Санхүүгийн хураангуй үзүүлэлт

  • 2016 2017
    Эргэлтийн хөрөнгийн дүн 98,006.8 100,005.5
    Эргэлтийн бус хөрөнгийн дүн 5,754,777.5 5,497,463.8
    Нийт хөрөнгийн дүн 5,852,784.3 5,597,469.3
    Богино хугацаат өр төлбөрийн дүн 128,939.2 323,910.8
    Урт хугацаат өр төлбөрийн дүн 149,459.0 82,054.0
    Эздийн өмчийн дүн 5,574,386.1 5,191,504.5
    2016 2017
    Борлуулалтын орлого (цэвэр) 553,480.6 345,066.9
    Бусад орлого 61,517.3 87,785.8
    Ерөнхий ба удирдлагын зардал 911,424.4 822,042.4
    Санхүүгийн зардал 32,130.9 26,909.6
    Тайлант үеийн цэвэр ашиг ( алдагдал) -314,219.4 -382,881.6
  • Санхүүгийн харьцаа үзүүлэлт
  • 2016 2017
    ROE -5.64% -7.38%
    ROA -5.37% -6.84%
    EPS -6.801 -8.287

    2018 оны хийгдэх ажлын төлөвлөгөө

  • Үндсэн үйл ажиллагааны хүрээнд
    -Хяналт зохион байгуулалтын арга хэмжээ
    -Вагон ачилтыг нэмэгдүүлэх
    -Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг сайжруулах
    Дотоод ажлын хүрээнд
    - Засвар үйлчилгээ, техник технологийн шинэчлэл хийх
    Сургалт нийгмийн хамгааллын хүрээнд
    - Сургалт соён гэгээрүүлэх ажил
    - Нийгмийн хамгаалал ажилчиддаа чиглэсэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн.