ӨГӨӨМӨР-УУЛ ХК НОГДОЛ ХУВЬ ТАРААЛАА

Санхүүгийн зохицуулах хорооны 2014 оны долоодугаар сарын 7-ны өдрийн 271 тоот тогтоолыг үндэслэн “Өгөөмөр Уул” хувьцаат компанийн гаргасан 57,835 ширхэг хувьцааг  “Монголын Хөрөнгийн Бирж”-ийн Гүйцэтгэх захирлын 2014 оны 138 тоот тушаалаар үнэт цаасны бүртгэлээс хассан байна. Өгөөмөр-Уул ХК бүртгэлээс хассантай холбоотой Санхүүгийн зохицуулах хорооноос нэгж хувьцаанд олгох ногдол хувийг 2,426.68 төгрөгөөр тогтоож, уг мөнгийг 2017.11.01-ний өдөр ҮЦТХТөв дээрх харилцагчдын дансанд байршуулсан байна.