ТУЗ-н даргын мэндчилгээ
ТУЗ-н даргын мэндчилгээ
MNP0.000.00%|APU23.476.06%|BDL-360.00-5.94%|EER0.000.00%|GOV-20.00-0.14%|JLT4.111.30%|MDR0.000.00%|MIE160.001.96%|SUU1.921.16%|TTL75.001.09%|UID19.053.97%|ZGE-0.07-0.07%|ZGE0.660.70%|

ТУЗ-н даргын мэндчилгээ

ilgeelt“БиДиСЕК ҮЦК” ХК нь Монголын Хөрөнгийн Зах Зээлд тасралтгүй 25 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй ууган брокер дилерийн компаниудын нэг юм. Бид Брокер, Андеррайтер, Хөрөнгө оруулалтын зөвлөхийн цогц үйлчилгээг Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу олон нийтэд хүргэдэг.

 

“БиДиСЕК ҮЦК” ХК нь Монголын хөрөнгийн биржид (МХБ) бүртгэлтэй, үнэт цаас нь олон нийтэд нээлттэй арилжаалагддаг компани бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 420 гаруй хувьцаа эзэмшигчидтэй Улаанбаатар, Орхон уул, Дорноговь, Төв, Дархан, Архангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагуудад салбартай Монгол улсын томоохон хувьцаат компаниудын нэг болоод байна.

Бид 2004-2015 оны хооронд МХБ дээр явагдаж буй нийт хувьцааны арилжааны 40-80 гаруй  хувь, компанийн бондын арилжааны 30-40 хувь, Засгийн газрын бондын 38.6 хувийг  дангаараа гүйцэтгэж ирсэн. Мөн нийт үнэт цаасны данстай дотоодын иргэд, аж ахуйн нэгжийн 23 хувь, гадаадын иргэд, аж ахуйн нэгжийн 53 хувь нь манай байнгын харилцагчид юм.

“БиДиСЕК ҮЦК” ХК-ийн эрхэм зорилго нь үндэсний үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн цогц үйлчилгээгээр дэмжихэд оршдог. Энэ ч утгаараа бид 2005 онд Монгол Улсад анхны IPO-г амжилттай гүйцэтгэсэн ба түүнээс хойш одоог хүртэл Монголын хөрөнгийн зах зээл дээр гарсан нийт IPO–ний 70 гаруй хувийг дангаараа зах зээл дээр амжилттай гаргасан.
Мөн “Пума Групп”ХХК-ийн Пума Бонд, “Монинжбар”ХК-ийн Бүтээн Байгуулалт Бонд, “Нийслэл Өргөө”ХК-ийн Нийслэл Өргөө Бонд, “Жаст Агро” ХХК-ийн Монгол Мах Бондыг тус тус зах зээл дээр гаргаж амжилттай арилжаалснаас гадна Засгийн газрын бондын нийт арилжааны 38.6% -ийг дотоодын болон гадаадын тэргүүлэх банкуудад зуучлан борлуулсан.

Ингээд манай компанийг сонгон үйлчлүүлдэг харилцагч, хөрөнгө оруулагчид болон бидэнтэй хамтран ажилладаг бизнесийн түншүүддээ ажил бүтээлийн өндөр амжилт хүсье.