Компанийн түүх
Компанийн түүх
APU 6.45 0.86%|ZGE -1.02 -1.06%|TTL -15.00 -0.15%|MNP -25.60 -4.85%|GOV 560.00 2.67%|NEH -2,000.00 -7.69%|MIE 10.00 0.10%|SUU -1.46 -0.62%|HRM -2.00 -1.32%|HBO -2.82 -3.76%|RMC -0.27 -0.66%|DAH -1,010.00 -5.94%|UID -20.82 -3.92%|BTG -500.00 -3.45%|MCH 6.11 1.10%|BDS -10.00 -0.75%|TCK 0.00 0.00%|JTB -1.89 -3.00%|HGN -1.00 -1.11%|

Компанийн түүх

1991 он: Төв аймгийн иргэдийн өмч хувьчлалын тасалбарыг бүртгэх, бичилт хийх зорилгоор Монголын Хөрөнгийн Биржийн харъяа Баяндөхөм брокерийн пүүс анх Зуунмод хотод байгуулагдсан.
1995 он: Үнэт цаасны арилжааны хоёрдогч зах зээл эхэлсэнээр Баяндөхөм пүүс нь брокер, дилерийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий бие даасан хуулийн этгээд болон зохион байгуулагдсан.
1997 он: Улаанбаатар хотод анх удаа салбараа нээсэн.
1998 он: Компанийн төв оффисыг Улаанбаатар хотод шилжүүлэн “БиДиСЕК” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
2000 он: Засгийн газрын бондын томоохон дилер болсон.
МХБ-ийн гишүүн компаниудын дунд Гүйлгээний дүн болон бусад шалгуур үзүүлэлтээр эхний 10-т ордог үнэт цаасны компани болов.
2002 он: Монголын Хөрөнгийн Биржийн шалгуураар анх удаа “Тэргүүний Үнэт Цаасны Компани”-иар шалгарав.
2003 он: МХБ-ийн Үнэт цаасны 2001 дэх удаагийн арилжаагаар гүйлгээ болон бусад үзүүлэлтээр тэргүүлэв.
2004 он: Анх удаа компанийн бондыг амжилттай зуучлан борлуулав.
2005 он: “БиДиСЕК” ХХК нь андеррайтерын үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооноос авч, Монголын анхныIPO-г амжилттай гүйцэтгэв.
2006 он: Зохион байгуулалтын хэлбэрээ өөрчлөн олон нийтэд хувьцаагаа санал болгон арилжаалж “БиДиСЕК” Хувьцаат Компани болсоноор олон нийтэд нээлттэй цорын ганц брокерийн компани болсон.
МХБ-д бүртгэлтэй Монгол орны салбар бүрт өөрсдийн үйл ажиллагаагаа явуулдаг 25 компанийн эдийн засгийн үзүүлэлтийг үндэслэн “BDS Index” тооцож эхлэв.
2007 он: Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж 2006 онд төрсөн 50,000 хүүхдэд үнэ төлбөргүйгээр “Женко Тур Бюро” ХК-ийн хувьцааг эзэмшүүлэв.
Хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авч хөрөнгө оруулалтын зөвлөх, андеррайтер, брокер, дилерийн үйл ажиллагааг цогцоор нь үзүүлэх эрх авсан анхны компани болсон.
2008 он: Нийт 6 компани шинээр үнэт цаас гаргасны 2 компанийг, 3 компани нэмэлт үнэт цаас гаргасны 2 компанийг нь тус тус гаргаж нийт 7,1 тэрбум төгрөгний санхүүжилт татан төвлөрүүлсэн.
2009 он: Хувьцаат компанийн засаглалыг сайжируулах, компани болон төсөл хэрэгжүүлэгч нарт хэрхэн хямд өртгөөр хөрөнгө оруулалт босгох, хөрөнгийн бирж дээр хэрхэн амжилттай арилжаа хийх талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх зорилготойгоор Хөрөнгө Оруулалтын Зөвлөхийн Үйлчилгээг шинэчлэн нэвтрүүлсэн.
Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжих зорилготой "Ногоон IPO" хөдөлгөөнийг санаачлаж, ногоон үйлдвэрлэл эрхлэгч хувьцаат компаниудыг жижиг зээл, эргэлтийн хөрөнгөөр дэмжихээр сан байгуулан ажиллажэхэлсэн.
2010 он: Компанийн гүйцэтгэсэн нийт гүйлгээний хэмжээ 100 тэрбум төгрөгөөс давав.
Орхон аймгийн харилцагчдад брокерийн үйлчилгээ үзүүлэх тендерт оролцож, өөрийн салбарыг Эрдэнэт хотод байгуулав.
2011 он “Шарын гол” ХК, “Силикат” ХК-ийн нэмэлт хувьцаа, “Жаст Агро” ХХК-ийн ММБ бондыг зах зээлд амжилттай гаргаж шаардлагатай хөрөнгийг татан төвлөрүүлсэн.
Дорнод аймгийн Сайншанд хотод өөрийн салбараа нээн ажиллуулав.
2012 он “Э-Транс Ложистик” ХК-ийн хувьцааг олон нийтэд гаргаж 0.92 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн.
Монголын хөрөнгийн биржийн арилжааны 91% -ийг дангаар хийж гүйцэтгэсэн.
2013 он “Хай Би Ойл” ХК-ийн хувьцаанд хөрвөх бонд, “Шарын гол” ХК “Нако түлш” ХК-ийн нэгдэх үйл ажиллагааг амжилттай хийж гүйцэтгэсэн.
Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд өөрийн орон нутагдах 8 дахь салбараа нээн ажиллуулав.
2014 он “БиДиСЕК” ХК нь СЗХ-ноос нэмэлт хувьцаа гаргах зөвшөөрлийг авав
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зөвлөхийн тендерт шалгарч зөвлөхөөр ажиллаж байна.
Монголын Хөрөнгийн зах зээл дээр анх удаа 1000 хүнийг хамруулсан сургалтыг зохион байгуулав
2015 он Алтан орд төсөл : Хаалттай бонд, татан төвлөрүүлсэн хөрөнгө 1,26 тэрбум
Аривжих Мандал ХХК: Хувьцааны санхүүжилт,  татан төвлөрүүлсэн хөрөнгө 1,3 тэрбум
Цасода Пластик ХХК: Хувьцааны санхүүжилт,  татан төвлөрүүлсэн хөрөнгө 0,7 тэрбум
Туркойз Финанс  ББСБ: Шууд хөрөнгө оруулалт,  татан төвлөрүүлсэн хөрөнгө 0,24 тэрбум