Багц бүрдүүлэлт

Багц бүрдүүлэлт

Багц бүрдүүлэлт

Эдийн засгийн онолд "Нэг саванд өөрийн бүх өндгөө бүү хий" гэсэн хуучны ойлголт байдаг. Энэхүү үгний далд санаа нь юу гэхээр та 1 хувьцаат компанийн үнэт цаасыг эзэмшигч гэж бодъё. Таны хувьцааны ханш унахад та алдагдалд орно, эсрэгээрээ өсөхөд та ашигтай ажиллаж байна гэж үзнэ. Хэрэв та 1 бус хэд хэдэн компанийн хувьцааг эзэмшиж байвал энэ нь таныг зөвхөн 1 компаниас хараат бус (эрсдлийг тараан байршуулах) болж байна.

Багц бүрдүүлэлт буюу портфель нь хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгүүдийн хослол гэж ойлгож болно. Портфелийн онолд 1952 он хүртэл хөрөнгөө тараан байршуулах талаар ойлголт байгаагүй бөгөөд үүний анхдагч Harry Markowiz юм. Мөн үр ашигт портфелийн талаарх ойлголтыг гаргасан бөгөөд энэ нь хүлээгдэж буй өгөөжийн өгөгдсөн түвшинд хамгийн бага эрсдэлтэй байлгах, эсвэл эрсдлийн өгөгдсөн түвшинд хамгийн их өгөөжтэй байх портфель юм.

ty

 

 

 

Нийт зах зээлийн 75 хувь нь удирдаж болох зах зээлийн бус эрсдэл байдаг ба энэхүү эрсдлийн түвшинг эрсдлээ тараан байршуулсанаар бууруулах боломжтой юм. Харин нийт зах зээлийн 25 хувь нь хөрөнгө оруулагчаас үл хамаарах зах зээлийн эрсдэл ба зохицуулах боломжгүйд тооцогддог.

Хөрөнгө оруулагчийн сонголтоос хамааран дараах төрлүүдээр портфель бүрдүүлдэг.

  • Газарзүйн байршлаар
  • Үйл ажиллагааны салбараар
  • Компанийн менежментийн төрлөөр
  • Индексэд багтдаг үнэт цаасаар