Бэлэглэл хийх

Бэлэглэл хийх

Аливаа этгээд өөрийн үнэт цаасыг бэлэглэх, өвлүүлэх үйл ажиллагаа нь СЗХ-оос 2007.11.12 –ны өдөр баталсан “Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг бусдад бэлэглэх, өвлүүлэх тухай журам”-ийн дагуу зохицуулагдана.

Үнэт цаас эзэмшигч нь өөрийн үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхээ бусдад бэлэглэх тохиолдолд шимтгэлийг тооцохдоо гүйлгээ хийх өдрөөс өмнөх тухайн үнэт цаасны арилжааны сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш, хэрэв сүүлийн 52 долоо хоногт арилжаа хийгдээгүй бол тухайн үнэт цаасны нийт арилжааны дундаж ханшийг тухайн гүйлгээгээр шилжүүлж буй үнэт цаасны тоонд үржүүлж тооцно.

Д/д Гүйлгээний төрөл Үйлчилгээний хөлс /үнийн дүгнээс/
1 СЗХ-ны 2007.11.12-ны 162 тоот тогтоолын хавсралт журмын 2.2-т заасан иргэнд бэлэглэх тохиолдолд

Бэлэглэгч талаас -5 хувь

Бэлэг хүлээн авагч талаас-5 хувь

2 СЗХ-ны 2007.11.12-ны 162 тоот тогтоолын хавсралт журмын 2.3-т заасан иргэн хуулийн этгээдэд бэлэглэх тохиолдолд

Бэлэглэгч талаас – 10 хувь

Бэлэг хүлээн авагч талаас -10 хувь

3 СЗХ-ны 2007.11.12-ны162 тоот тогтоолын хавсралт журмын 2.5-д заасан иргэн, хуулийн этгээдэд бэлэглэх тохиолдолд

Бэлэглэгч талаас – 5 хувь

Бэлэг хүлээн авагч талаас – 10 хувь

Журмын заалтаас: Бэлэглэгч талуудыг тодорхойлох

2.2. Бэлэглэгч иргэн нь өөрийн эхнэр, эсхүл нөхөр, өөрийн болон эхнэр, эсхүл нөхрийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, авга, нагац, ах, эгч, дүү, төрүүлсэн болон үрчилж авсан хүүхэд, ач зээ, тэдгээрийн хүүхэд зэрэг төрөл, садангийн хүнээс гадна хүргэн, бэрд бэлэглэж байгаа бол дараах бичиг баримтыг бүрдүүлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлтийг гаргана:

2.2.1. Талуудын хооронд бичгээр байгуулсан бэлэглэлийн гэрээ;

2.2.2. Бэлэглэгч, бэлэг хүлээн авагчийн хүсэлт, мэдэгдэл /энэхүү журмын 1 дүгээр хавсралт ёсоор батлагдсан маягтын дагуу гаргана/;

2.2.3. Энэхүү журмын 2.2-т заасан холбоотой талаарх иргэний бүртгэлийн байгууллагын лавлагаа, эсхүл уг холбоог нотлох бусад баримт.

 

2.3. Бэлэглэгч нь энэхүү журмын 2.2-т зааснаас бусад иргэн, хуулийн этгээдэд бэлэглэж байгаа бол дараах бичиг баримтыг бүрдүүлсний үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэлтийг гаргана:

2.3.1. Талуудын хооронд бичгээр байгуулсан бэлэглэлийн гэрээ;

2.3.2. Бэлэглэгч, бэлэг хүлээн авагчийн хүсэлт, мэдэгдэл /энэхүү журмын 1 дүгээр хавсралт ёсоор батлагдсан маягтын дагуу гаргана/;

2.3.3. Бэлэглэгч нь компани бөгөөд тухайн бэлэглэл нь их хэмжээний буюу сонирхлын зөрчилтэй хэлцэлд тооцогдохоор бол Компанийн тухай хуулийн 85.1, 89.1-д заасан эрх бүхий этгээдийн шийдвэр.

2.5.Үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг энэ журмын 2.2-т үл хамаарах 50-иас дээш тооны иргэн, хуулийн этгээдэд бэлэглэж болно. Энэ тохиолдолд энэ тухай бэлэглэлийн гэрээг байгуулахаас өмнө 30-аас доошгүй хоногийн өмнө олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр нэгээс доошгүй удаа мэдээлж, энэ талаар Хороонд мэдэгдэнэ.