FAQ

  1. Үнэт цаасны данс хэрхэн нээлгэх вэ?

“Монголын Хөрөнгийн Бирж”-ийн арилжаанд оролцоход  Үнэт  Цаасны дансыг нээлгэх шаардлагтай байдаг. Дараах 2 төрлийн дансыг ҮЦК-иар дамжуулан өөрийн биеэр ирж  нээлгэдэг. Үүнд:

  1. Үнэт цаасны данс /”Үнэт Цаасны Төвлөрсөн  Хадгаламжийн Төв” ТӨХХК үнэт цаас байрших зориулалттай/

- Иргэний үнэмлэх /насанд хүрээгүй хүүхэд бол аав, ээжийн аль нэг төрсний гэрчилгээг авч ирнэ/

- Аль нэг банк дээрх дансны дугаар

- Дансны хураамж 5000 төгрөг

  1. Төлбөр тооцооны данс /Клирингийн банкинд Хувьцаа худалдах, худалдан авах мөнгөн төлбөр тооцоо хийгдэх зориулалттай/

-  Иргэний  үнэмлэх

-  Цээж зураг /1 хувь/

-  Дансны доод үлдэгдэл 2000 төгрөг

 Үнэт цаасны данстай эсэхээ хэрхэн шалгах вэ?

Таны нэр дээр өмнө  нь 1990 оны өмч хувьчлалын үед эзэмшсэн хувьцааны данс  байгаа эсэх болон данс нээлгэсэн  ҮЦК-ийн талаарх мэдээллээ Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжий Төвийн www.schcd.mn сайтаар орж Регистерийн дугаараар шалгах боломжтой.  Энэхүү сайтнаас үнэт цаасны данс нээгдсэн бол ҮЦК нэр, утас, хаяг гарч ирнэ. Дансгүй бол та шинээр дансаа ҮЦК-иа сонгон нээлгэх боломжтой.

  1. Үнэт цаасны данс нээлгэх ач холбогдол юу вэ?
  • Үнэт цаасны данс нээлгэснээр Монголын Хөрөнгийн Биржээр арилжигдаж байгаа Хувьцаат компаниудын хувьцааг худалдан авах;
  • Засгийн газраас гаргаж байгаа Богино болон урт хугацаат бондыг худалдан авах;
  • Компанийн гаргасан бонд зэрэг Хөрөнгийн Зах Зээлийн бүтээгдэхүүнийг худалдан авч хөрөнгө оруулалт хийх боломжтой

Үүнээс гадна Монгол Улсын Засгийн Газраас иргэн бүрт  эзэмшүүлж байгаа “Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг үнэт цаасны дансандаа байршуулж  эзэмших боломжтой.

  1. Хувьцаа хэрхэн худалдан авах вэ?

Та өөрийн биеэр иргэний үнэмлэхтэйгээ ирж Хувьцаа худалдах, худалдан авах захиалгаа өгөх боломжтой.

Монголын Хөрөнгийн Биржийн арилжаа Даваагаас Баасан гаригийн 10:00 -13:00 цагийн хооронд шууд явагддаг.

Энэхүү арилжааны үеэр захиалгаа өгөхөөс гадна, Арилжааны дараа болон өмнө өгөх боломжтой байдаг.

Мөн Манай компанийн Тел-e үйлчилгээ буюу Утас аар болон Мэйлээр захиалга өгдөг үйлчилгээний нөхцөлтөй танилцаж алсаас арилжаанд оролцох боломжтой.

Тел-e үйлчилгээний танилцуулгыг ЭНД дарж авна уу.

  1. Засгийн Газрын Үнэт Цаас / ЗГҮЦ / хэрхэн худалдан авах вэ?

ЗГҮЦ  нь “Монголын Хөрөнгийн Бирж”-ээр богино буюу 3, 6, 9 , 12 сартай,  урт буюу 2, 3 жилийн хугацаатай  ,  жилийн 17-18 %- ийн хүүтэй долоо хоногийн Мягмар гариг бүр тус тус ээлжлэн  арилжигдаж байна.

ЗГҮЦ худалдан авхад

-Үнэт цаасны дансаа нээлгэсэн байх / ажлын 1-2 хоногт нээгддэг/

- Арилжаа явагадахаас өмнө мөнгөө байршуулсан байх/ Брокероос мөнгө байршуулах заавар болон бондын тооцоог асуух /

- ЗГҮЦ худалдан авах захиалгаа өгсөн байх

 

  1. Үнэт цаасны дансны үлдэгдэлээ хэрхэн шалгах вэ?
  • Үнэт цаасны дансны үлдэгдэлээ бүртгүүлсэн мэйл хаягаар авах;
  • Мөн “Үнэт Цаасны Төвлөрсөн хадгаламжийн Төв” ТӨХХК-ийн интернэтээр үлдэгдэлээ харах үйлчилгээний гэрээ байгуулж үлдэгдэлээ хянах боломжтой

Дэлгэрэнгүй: Интернет үйлчилгээний гэрээ байгуулах бол ЭНД https://www.schcd.mn/?page_id=21

  1. Арилжааны талаар болон хувьцаат компаниудын талаарх мэдээллийн хаанаас авч болох вэ?
  • “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК: mse.mn
  • “ Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ТӨХХК: schcd.mn
  • “БиДиСЕК ҮЦК” ХК : bdsec.mn
  • Санхүүгийн Зохицуулах Хороо: FRC.mn
  • Арилжаа Төлбөр Тооцоо ТӨХХК: www.ccp.mn
  1. Хөрөнгийн зах зээл болон арилжаанд оролцох тухай сургалтанд хэрхэн суух вэ?

Манай компани Хөрөнгийн Зах Зээлийн анхан шатны сургалтыг тогтмол явуулдаг.
Уг сургалт нь байгууллага хамт олонд очиж зохион байгуулах болон Компаний байранд зохион байгуулдаг.  Та сургалтанд суух бол урьдчилан бүртгүүлэх шаардлагатай. Бүртгүүлэх утас: 11-313108

 

  1. “БиДиСЕК ҮЦК “ ХК-ийн хаяг, cалбар, ажиллах цагийн хуваарь?

Хаяг: УБхот, СБД, Залуучуудын өргөн чөлөө 27/1 байр /Сансрын тунел руу өгсдөг зам дагуу, Орчлон дунд сургуулийн харалдаа, замын урд талд байрлах 6 давхар барилгын 2 давхарт/. Утас: 11-313108, 11-321763

Ажиллах цагийн хуваарь:  Даваагаас Баасан гаригт 08:00-18:00 цагийн хооронд

“БиДиСЕК ҮЦК“ ХК –ийн орон нутагт ажиллаж буй салбар:

Эрдэнэт:

орхон аймаг, эрдэнэт хот,  хүрэнбулаг баг, "харх" ххк байр 203 тоот

утас: 70358318, 99072846

Дархан:

Дархан-Уул аймаг 14-р баг Дархан их дэлгүүр 6 давхарт 602 тоот

Утас: 70379007,  +97694082846