Өв залгамжлал

Өв залгамжлал

Нас барагчийн “ҮЦТХТ”, “ҮЦАТТ” болон клирингийн банкин дахь хөрөнгийг хууль ёсны өвлөгч нь өвлөн авахдаа нотариатын өвлөх эрхийн гэрчилгээний дагуу шилжүүлэн авна.

АНХААРАХ зүйлс

Гэрчилгээг хийлгэхдээ нас барагчийн дансан дахь мөнгөн хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн байж болох тул “ҮЦТХТөв”-                       өөс авсан шинэчилсэн хуулгыг үндэслэх
Өв хүлээн авагч нь үнэт цаасны данстай байх
Гэрчилгээнд дансны хуулга, хууль ёсны өвлөгч болохыг нотлох бичиг баримт хавсаргасан байх
Дансны хуулган дээрх хувьцаа, бонд, ногдол ашиг, бэлэн мөнгөний үлдэгдлийг тус бүрд нь бичүүлэх
Хоёр болон түүнээс дээш байгууллагын дансанд байгаа мөнгийг өвлөж авах тохиолдолд тус бүрт нь өвлөх эрхийн                         гэрчилгээ хийлгэх
Өвлүүлэгч дансандаа мөнгөн үлдэгдэлгүй бол өвлөн авагч доорх тооцооллоор мөнгийг “ҮЦТХТөв”-ийн өвлүүлэгчийн                     дансанд байршуулах

Өв залгамжлалын гүйлгээний үйлчилгээний хөлс:

Д/д Гүйлгээний төрөл

Үйлчилгээний хөлс

/үнийн дүнгээс/

1 Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр худалдан авсан үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг өв залгамжлал болон гэрээслэлээр хүлээн авах тохиолдолд

 

1 хувь

2 Хөрөнгө оруулалтын эрхийн бичгээс бусад тохиолдолдлоор шилжүүлж авсан үнэт цаасаар гэрчлэгдсэн өмчлөх эрхийг өв залгамжлал болон гэрээслэлээр хүлээн авах тохиолдолд

 

3 хувь

3 Өвлүүлэгчийн дансанд байршсан ногдол ашиг, ногдол хувийн мөнгө, үнэт цаас борлуулсан бэлэн мөнгийг өвлөх болон гэрээслэх тохиолдолд үнийн дүнгээс

 

1 хувь

Өвлөх эрхийн гэрчилгээг “ҮЦТХТөв”-д эсвэл харилцагч брокерийн пүүсдээ өгнө.

 

“ҮЦТХТөв”ийн өв залгамжлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна

 

Нотариатын өвлөх эрхийн гэрчилгээ хийлгэх мэдээллийг энд дарж авна уу.