Нэгдсэн данс
GOV170.001.22%|HHN0.000.00%|

Нэгдсэн данс

Номинал данс гэж юу вэ?

“Номинал данс” гэж харилцагчдын мөнгөн хөрөнгийг нэгтгэн мөнгөн хөрөнгийн гүйлгээ болон үнэт цаас худалдах, худалдан авах арилжааны үнийн дүнд үүссэн төлбөр тооцоог гүйцэтгэх зориулалтаар компанийн нэр дээр нээсэн банкны данс юм.
Шинээр үнэт цаасны арилжаанд оролцох гэж буй хувь хүн, аж ахуй нэгжүүд брокерын компанидаа үнэт цаасны данс болон номинал дансыг хамтад нь нээлгэнэ.

Харин үнэт цаасны данстай хувь хүн, аж ахуй нэгжүүд брокерын компанид үнэт цаас худалдах, худалдан авах захиалга өгөх үедээ төлбөр тооцооны номинал дансыг нээлгэх боломжтой.

Номинал дансны онцлог

  • Харилцагч банкинд өөрийн нэрээр данс нээлгэхгүйгээр ҮЦК-ийн номинал дансаар дамжуулан үнэт цаасны арилжааг гүйцэтгэх боломжтой.
  • Номинал данс нь тухайн брокерын компани дээрээ нээгдэх тул харилцагч өөрийн нэр дээр арилжааны банкуудад тухайлсан Төлбөр тооцооны данс нээх үйл ажиллагаатай харьцуулбал шат дамжлага бага, хурдан шуурхай.
  • Номинал данс нь дансны доод үлдэгдэл болон данс хөтөлсний шимтгэл шаардахгүй.
  • Номинал дансны харилцагч мөнгө гаргахдаа өөрийн биеэр ирэх боломжгүй тохиолдолд брокерын компанитай байгуулсан гэрээний дагуу цахим хаягаар мөнгө шилжүүлэх хүсэлтээ илгээх боломжтой.
  • Насанд хүрээгүй иргэдийн хувьд арилжааны банкууд дээр данс нээлгэх үйл ажиллагаа нь хязгаарлагдмал байдаг тул номинал данс нь илүү тохиромжтой.

Нэгдсэн данс нээлгэхэд шаардагдах материал

Иргэн

  • Иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспорт
  • Насанд хүрээгүй хүүхэд бол захиран зарцуулагч /эцэг, эх/ нь иргэний үнэмлэх, хүүхдийнхээ гэрчилгээг авч ирэх

Аж ахуй нэгж

  • Компанийн гэрчилгээ /нотариатаар батлуулсан/
  • Номинал данс нээлгэх болон уг данснаас гүйлгээ хийх эрх бүхий этгээдийг томилсон тухай ТУЗ-ийн эсхүл хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол
  • Номинал дансаар гүйлгээ хийх эрх бүхий этгээдийн иргэний үнэмлэх нотариатаар батлуулсан хуулбар
  • Гарын үсгийн баталгааны маягт нотариатаар батлуулах
  • Номинал данс нээхийг хүссэн хүсэлт