Багцын арилжаа
Багцын арилжаа
APU -19.59 -2.66%|GOV -940.00 -3.32%|MIK -30.00 -0.30%|ZGE 0.00 0.00%|TTL -20.00 -0.22%|NEH -780.00 -3.70%|TCK -180.00 -0.56%|MNP -1.12 -0.18%|BDS 0.00 0.00%|BAN 0.00 0.00%|ITL 3.30 1.70%|MMX -16.00 -0.55%|SUU -2.15 -0.89%|BUK -20.00 -4.44%|ZGE 0.00 0.00%|ETR -0.22 -0.32%|JTB -0.29 -0.45%|SES 0.00 0.00%|ADL -2.00 -0.06%|MRX 0.00 0.00%|HRM -2.77 -1.87%|SHG -30.00 -1.44%|TAH 500.00 2.78%|SUL 10,050.00 14.94%|HAM 0.00 0.00%|UNS 0.00 0.00%|BEU 0.00 0.00%|SHV 0.00 0.00%|DHU 0.00 0.00%|KEK 0.00 0.00%|MSH -0.02 -0.00%|MIE 1,390.00 14.62%|MNH 800.00 14.29%|JIV 75.15 15.00%|MCH 32.00 6.40%|IBA 0.00 0.00%|HCH 53.48 15.00%|EER 100.00 2.56%|CHR 0.00 0.00%|HUZ 56.25 15.00%|AOI 0.00 0.00%|UID 9.55 1.93%|HBO 0.00 0.00%|HBZ 1.50 14.93%|HGN 0.00 0.00%|RMC 1.34 3.66%|

Багцын арилжаа

БАГЦЫН АРИЛЖАА

 Багцын арилжаа гэдэг нь биржийн захиалгын сангаас гадуур хэлэлцэн тохирсон, арилжааны системд мэдээлэгдэж буй арилжааг хэлэх бөгөөд МХБ-ийн гүйцэтгэх захиралын 2012/12/24 өдрийн 169 тоот тушаалаар бүртгэлтэй компанийн үнэт цаасны 250 сая төгрөг ба түүнээс дээш, эсхүл тухайн компанийн 5 болон түүнээс дээш хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүн бүхий үнэт цаасны арилжаа нь багцын арилжаанд тооцогддог.

Багцын арилжаа нь МХБ-ийн багцын тусгайлсан арилжаагаар явагдах ба ингэхдээ худалдагч болон худалдан авагч нь тусгайлсан кодын дагуу хэлцлийг хийж баталгаажуулдаг. Энэ нь багцын арилжаа хийх үед бусад этгээдүүд арилжааны дундуур орох боломжгүй байдаг давуу талтай.

Ингэж багцын арилжааг хийхээс өмнө худалдан авагч тал худалдан авах үнийн дүнгээс гадна, үнэт цаасны арилжааны шимтгэлийг арилжааны дансандаа 100% байршуулсан байх шаардлагатай. Мөн худалдагч тал болон худалдан авагч тал багцын арилжааны тогтсон төлбөр болох 2,500,000 төгрөгийг тус бүр МХБ-д арилжаа явагдахаас өмнө тушаасан байна.