Засгийн газрын үнэт цаас

Засгийн газрын үнэт цаас

Танилцуулга

Өрийн бичиг гэдэг нь тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа тодорхой хүүтэйгээр эргүүлэн төлөхийг амлаж байгааг баталсан үнэт цаас юм.

Засгийн газрын богино хугацаат үнэт цаас гэж Монгол Улсын Засгийн газраас гаргасан хуанлийн нэг жил ба түүнээс богино хугацаатай өрийн бичгийг хэлнэ.

Засгийн газрын бонд гэж Монгол Улсын Засгийн газраас гаргасан хуанлийн нэг жилээс дээш хугацаатай өрийн бичгийг хэлнэ. Засгийн газрын бондыг нэрлэсэн үнээр гаргаж, анхдагч зах дээр арилжаагаар тогтсон үнээр худалдах ба нэрлэсэн үнээр буцаан төлнө. Засгийн газрын бонд нь дуусах хугацаа хүртэл хагас жил тутам төлөгдөх купонтой байна.

Давуу тал

Засгийн газрын аливаа өрийн бичиг, үнэт цаас нь хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог ба Хүн амын орлогын албан татварын тухай хуульд зааснаар татвараас чөлөөлөгдөх, мөн хоёрдогч зах зээл дээр хүүгийн алдагдалд орохгүй борлуулах, эзэмшиж буй ЗГҮЦ-ээ тендерийн баталгаа болгох, төлбөрийн баталгаа болгох зэрэг давуу талтай билээ.

Арилжаанд хэрхэн оролцох вэ

Эрхэм та ЗГҮЦ худалдан авч өөрийн хөрөнгийг эрсдэлгүй байршуулахаар шийдсэн өөрийн үнэт цаасны дансыг ашиглан авч болох ба дэлгэрэнгүй мэдээллийг Холбоос хэсэгт байгаа брокертой холбогдон авна уу.

Арилжааны танхим гэдэг нь харилцагч таны хөрөнгийн зах зээлд оролцох боломжийг бүрдүүлж буй үйлчилгээ юм. Та арилжааны танхимаар үйлчлүүлсэнээр хөрөнгийн зах зээлийн мэдээ, мэдээлэл авахын зэрэгцээ мэргэжлийн эксертүүдтэй уулзаж хөрөнгө оруулалтын зөвлөгөө авах боломжтой. Мөн тав тухтай орчинд  шууд арилжаанд оролцон, кофе цайгаар үйчилнэ.


Нэр ISIN Symbol Жилийн хүү /%/ Хугацаа /7 хоног/ Гаргасан үнэт цаасны тоо Нэрлэсэн үнэ /төг/ Доод ханш Авах дээд үнэ Зарах доод үнэ Хаалтын ханш Өмнөх өдрийн хаалтийн ханш
ЗГЭБ-Б-52-275 MN00EBD10972 ZGEB-BD-10/11/15-A0002-16.25 16.25 52 2304 100 100 101.13 0 100.05 96000
ЗГХБ-Б-12-326 MNZGKHB11483 ZGEB-BL-24/11/15-A0051-0 14 12 100000 100 96.879 90 99.56 0 100
ZGEB-BD-12/05/18-A0033-16.875 ЗГЭБ-У-156-306 16.875 156 0 100000 0 0 0 0 0