Хувьцааны арилжаа
Хувьцааны арилжаа
APU 6.45 0.86%|ZGE -1.02 -1.06%|TTL -15.00 -0.15%|MNP -25.60 -4.85%|GOV 560.00 2.67%|NEH -2,000.00 -7.69%|MIE 10.00 0.10%|SUU -1.46 -0.62%|HRM -2.00 -1.32%|HBO -2.82 -3.76%|RMC -0.27 -0.66%|DAH -1,010.00 -5.94%|UID -20.82 -3.92%|BTG -500.00 -3.45%|MCH 6.11 1.10%|BDS -10.00 -0.75%|TCK 0.00 0.00%|JTB -1.89 -3.00%|HGN -1.00 -1.11%|

Хувьцааны арилжаа

Үнэт цаасны арилжаа хэрхэн явагддаг вэ

Монголын хөрөнгийн бирж нь үнэт цаасаа олон нийтэд санал болгосон Хувьцаат компаниудын хувьцааг бүртгэн авсан байдаг ба ажлын өдөр бүр 10:00-13:00 цагийн хооронд үнэт цаасны арилжааг зохион байгуулдаг.

Энэ нь хувьцааны 2-догч зах зээлийн арилжаа бөгөөд үүгээр ХОЭБ-гээр хувьцаа эзэмшисэн хувьцаа эзэмшигчид, арилжаанд оролцож хувьцаа авсан хувьцаа эзэмшигчид аль аль нь хувьцаагаа зарах ба авах талд нь хууль журмын дагуу дансаа нээлгэсэн хөрөнгийн зах зээлийн бүхий л оролцогчид байх боломжтой.

Харин үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа нь тухайн ХК нь анх удаагаа олон нийтэд хувьцаагаа зарах үед л зарлагддаг бөгөөд МХБ-ээс арилжаа явагдах өдрийг нь товлож өгдөг.

Арилжаанд зөвхөн Үнэт цаасны компаниудын арилжааны дилерүүд оролцдог. Харин хувьцаа эзэмшигчид өөрийн хувьцаагаа зарах, сонирхосон компанийнхаа хувьцааг худалдан авах зэрэг тохиолдолд манай компанийн аль ч салбар дээрх брокерт хандан үнэт цаасны захиалга өгөх боломжтой.

Брокер нь таны өгсөн захиалгыг хянаж үзэж үзээд арилжаанд оруулах боломжтой тохиолдолд дилертэй дамжуулан таны захиалгыг биелүүлэх болно.

Захиалга хэрхэн өгөх вэ

Мэдээж та арилжаанд оролцохын тулд зохих журмын дагуу үнэт цаасны данс, төлбөр тооцоо гүйцэтгэх дансыг нээлгэсэн байх шаардлагатай ба худалдан авах захиалга өгөхийн тулд та арилжааны дансандаа худалдан авах мөнгө, шимтгэлийн хамт байршуулсан байх шаардлагатай. Харин зарах захиалгын хувьд данс л нээлттэй бол захиалгаа шууд л өгөх боломжтой. Таны зарах захиалга нь таны өгсөн ханшаас хамааран харилцан адилгүй хугацаанд биелэгдэх бололцоотой ба зарагдсан тохиолдолд үнийн дүнгээс шимтгэл хасагдах болно гэдгийг санаарай.