Брокер

Брокер

БРОКЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

“БиДиСЕК ҮЦК” ХК нь харилцагч, хөрөнгө оруулагч нартаа Монголын Хөрөнгийн Зах Зээл дээрээс хувьцаа, бонд худалдах, худалдан авах арилжаанд зуучлан брокерын үйлчилгээг үзүүлж байна.

Бид харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд тулгуурласан дараах брокерийн үйлчилгээг үзүүлдэг.

Данс нээх:

Хөрөнгийн зах зээлд оролцох сонирхолтой иргэд, аж ахуй нэгж нь  үнэт цаасны дансаа нээлгэж Монголын Хөрөнгийн Биржээр арилжигдаж байгаа хувьцаа, бондыг худалдан авч арилжаанд оролцох боломжтой. Дэлгэрэнгүй

Тел-И брокер:

Харилцагчиддаа утас, факс, и-мэйл ашиглан хувьцаа, бонд худалдах худалдан авах захиалгаа брокертоо өгч  цаг, хугацаа орон зайнаас үл хамааран арилжаанд оролцох боломжийг олгосон үйлчилгээ юм.  Дэлгэрэнгүй

Арилжааны танхим:

Хөрөнгө оруулагч, харилцагчиддаа арилжаанд шууд оролцох боломжийг бий болгон, тав тухтай орчинг бүрдүүлсэн танхимаар үйлчилж байна. Ингэснээр харилцагчид маань Монголын Хөрөнгийн Биржийн үнэт цаасны арилжаанд тухайн цагт нь шууд оролцох болсон ба манай үнэт цаасны арилжаанд идэвхитэй оролцдог харилцагчид арилжааны танхимд ирж үйлчлүүлж байна. Дэлгэрэнгүй

Сургалт, Зөвлөгөө:

Хөрөнгийн зах зээлийг сонирхсон иргэд, болон байгууллагагуудад зориулсан Хөрөнгийн зах зээлийн анхан шатны сургалт зохион байгуулах, шинээр оролцогчдод шаардлагатай зөвлөгөөг хэрэгцээт үед нь өгч ажилладаг. Дэлгэрэнгүй

Мэдээлэл, судалгаа:

Харилцагч нартаа өдөр тутмын арилжааны мэдээ, 7 хоногийн тойм зэрэг арилжааны мэдээ хүргэхээс гадна хөрөнгийн зах зээл, хувьцаат компаниуд, эдийн засгийн судалгаануудыг цахим болон хэвлэмэл байдлаар хүргэж байна. Дэлгэрэнгүй

Зах зээлийн мэдээ, мэдээллийг өөрийн вэб сайтаар дамжуулан цаг алдалгүй хүргэх зэрэг хөрөнгийн зах зээлийг сурталчилах, оролцогчдын цар хүрээг нэмэгдүүлэх чиглэлийн үйл ажиллагааг байнга, идэвхитэй явуулж байна. Дэлгэрэнгүй