Хөрөнгө оруулалтад суралцах 5 алхам

Мөнгө цаг хугацаа өнгөрөх тусам үнэ цэнээ алдаж байдаг. Иймээс ч бид өнөөдрийн мөнгөний үнэ цэнийг алдагдуулахгүйн тулд хөрөнгө оруулалт хийдэг. Энгийнээр тайлбарлавал ашиг олох зорилгоор өөрийн мөнгөн хөрөнгөө эргэлтэд оруулдаг. Өнөөдөр бидний хийж буй хөрөнгө оруулалтын хамгийн түгээмэл хэлбэр бол үл хөдлөх хөрөнгө худалдан авах. Энэ нь үр өгөөжтэй хөрөнгө оруулалт мөн хэдий ч урт хугацааны, эдийн засгийн мөчлөгөөс хөрвөх чадвар нь хамаардаг, урсгал зардал гарч байдаг гэсэн өөрийн онцлог талуудтай. Гэтэл ямар ч хүнд өөрийн мөнгөн хөрөнгөө илүү ашигтайгаар эргэлтэд оруулах өөр хэд хэдэн энгийн боломжууд байдаг. Харамсалтай нь хүмүүст хувьцаа, бонд гэхээр хэтэрхий хол бас төвөгтэй мэт санагдах нь элбэг. Зөвхөн хөрөнгө оруулагчид, санхүүчид, эдийн засагчид л мэддэг зүйл гэж боддог. Үнэндээ та ч гэсэн хөрөнгө оруулагч болж болно.

Харин хэрхэн үүнд суралцах вэ? Ашигтай хөрөнгө оруулалт хийхэд суралцах хамгийн энгийн 5 алхмын тухай энэхүү зөвлөгөөг танд хүргэж байна.

АЛХАМ 1: Анхан шатны суурь мэдлэгтэй болох

Энэ нь санхүүгийн мэргэжлээр суралцаж санхүүч бол гэсэн үг огт биш. Гэхдээ хамгийн энгийн ойлголтууд, хөрөнгө оруулалтын арга хэрэгслүүд, арга техникүүдийн талаар суурь мэдлэгтэй болох нь зүйтэй. Өнөөдрийн мэдээллийн эрин зуунд Уоррен Баффеттаас ч хөрөнгө оруулалтын арга ухаанд суралцаж болно.

 

Books on financial investment and shares with black laptop. For concepts such as business and finance, internet and technology, and the knowledge economy.

 

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Хямралын үед хожсон тэрбумтнууд

Хөрөнгө оруулалтын хамгийн түгээмэл хэрэгслүүд болох хувьцаа, бондууд, хөрөнгө оруулалтын сангуудын талаар хамгийн түрүүнд мэдэж авах нь зөв. Үүний дараагаар портфолиогоо оновчилсноор хэрхэн хөрөнгө оруулалтын үр өгөөжөө өсгөж болох, диверсификафи хийснээр хэрхэн эрсдэлээ хувааж, тархааж болдог тухай ойлголтуудыг мэдэх хэрэгтэй. Ийм суурь мэдлэгүүдтэй болох нь илүү ухаалаг хөрөнгө оруулалтууд хийхэд тань тусална.

АЛХАМ 2: Зорилгоо бас эрсдэлээ тодорхойл

Хөрөнгө оруулалтын зорилго бол мөнгөө өсгөх гэдэг нь мэдээж ойлгомжтой. Гэхдээ хөрөнгө оруулж буй хүн бүр өөр өөр мэдлэг чадвар, хүсэл сонирхол, нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагатай байдаг. Та хэдэн настай, амьдралынхаа ямар цаг үед яваа, эрхэлж буй ажил хөдөлмөр, одоогийн болон ирээдүйн орлого бас таны амьдралын зорилго юу вэ гэдэг энд тун чухал. 25 настай залуу, 40 настай гүйцэтгэх удирдлага хоёрын хөрөнгө оруулалт хийх зорилго огт өөр байдаг.

 

risk

 

Мөнгөө өсгөснөөр ирээдүйд үл хөдлөхтэй болох гэж байна уу, гадаадад суралцах гэж байна уу, бизнес хийх гэж байна уу, хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж байна уу, тэтгэвэртээ бэлдэж байна уу эсвэл үр хүүхдүүддээ өмч үлдээх зорилготой юу гээд олон асуултуудыг өөрөөсөө асууж болно.

Би ямар эрсдэл хүлээж чадах вэ гэдэг асуултыг бас өөрөөсөө асуугаарай. Оруулсан хөрөнгө тань ганцхан өдөрт 10% унахад та тайван байж ухаалаг нүүдэл хийж чадах уу? Таны эрсдэл хүлээх чадвараас хамааран хөрөнгө оруулалтын ямар хэрэгсэл илүү тохиромжтойг тодорхойлж болно.

АЛХАМ 3: Арга барилаа тодорхойл

Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн стилийг олж тодорхойл, эзэмш. Хэрэв та эрсдэлээс болгоомжилдог бол мөнгөнийхөө 30 хувийг эрсдэл маш багатай бондууд, жишээ нь засгийн газрын үнэт цаасанд оруулж болох юм. Дараагийн 30 хувийг үл хөдлөхөд, за бас нэг 10 хувийг урт хугацааны хадгаламжид хийж болно. Харин үлдсэн 30 хувиа хөрөнгийн биржийн хувьцаануудад хийснээр хөрөнгө оруулалтаа сонирхолтой болгож болох юм.

 

finance-value

 

Эрсдэл хүлээдэг, "түрэмгий" арга барилтай хөрөнгө оруулагчид өөрийн хөрөнгийн 80-аас дээш хувийг харин бизнест хөрөнгө оруулах нь элбэг. Эрсдэл өндөртэй ч, зөв хийсэн нөхцөлд өндөр өгөөжийг авчирч чаддаг давуу талтай.

АЛХАМ 4: Брокертэй болох

Та эдийн засгийн төлөв чиг хандлага, санхүүгийн зах зээлийн хөдөлгөөнүүдийг мэргэшлийн санхүүчид шиг байнга сайн мэдэж байхад хэцүү. Иймд үр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийхэд тань туслах брокертэй болох нь зүйтэй. Тэд таны нөхцөл байдал, зорилго, эрсдэл хүлээх байдал, арга барилд тань нийцсэн зөв хөрөнгө оруулалтуудыг хийхэд зөвлөдөг.

 

broker

 

Бид хөрөнгийн зах зээлд хувьцаа, бонд, үнэт цаас болон бусад үнэт цаасыг худалдан авах, арилжихад тусална.

АЛХАМ 5: Хөрөнгө оруулалтуудаа сонгох, хийх, сайжруулах

Ямар төрлийн хөрөнгө оруулалтууд хийх нь 3-р алхамд дурдсанчлан таны арга барилтай шууд холбоотой. Хэрэв та аюулгүй тоглолттой хөрөнгө оруулагч бол Засгийн газрын өрийн бичиг, үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Учир нь эдгээр нь хамгийн эрсдэлгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог.

 

bond

 

Ийм төрлийн бонд нь харьцангуй эрсдэл багатай тодорхой хэмжээний мөнгийг тогтоосон хугацааны дараа хүүтэйгээр эргүүлэн төлөхийг амлаж байгааг баталсан үнэт цаас буюу өрийн бичиг юм. Тодруулбал та бонд худалдан авснаар зээлдүүлэгч болж харин нөгөө тал нь зээлдэгч болно. Та зээлдүүлэгчийн хувьд тогтмол зээлийн хүү авахаас гадна таны худалдан авсан бондын төлбөр тодорхой хугацааны дараа эргэн төлөгддөг. Энэ нь бондын зээлийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Эрсдэлээ хуваах зорилгоор мөнгөө компанийн хувьцаа, тогтмол орлого авчрах хөрөнгө оруулалтууд, бэлэн мөнгө гэсэн өөр өөр хэлбэрүүдэд тархаан байршуулах нь зүйтэй.

Андеррайтер, брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх “БиДиСек ҮЦК” ХК нь танд Засгийн газрын бондод найдвартай хөрөнгө оруулалт хийхэд зуучилж байна.

web-zurag-02
Та өөрийн холбоо барих мэдээллээ үлдээснээр манай брокер таньтай холбогдож мэдээлэл хүргэнэ.