Бондын санхүүжилт

Бондын санхүүжилт

БиДиСЕК үнэт цаасны компани нь хөрөнгийн зах зээлээс хөрөнгө оруулалт босгохдоо эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүжилтийн олон хувилбаруудыг компаниудад санал болгон ажилладаг. Үүнд:

 

Хаалттай бонд: Аль ч хэлбэрийн компани хаалттай бондыг гаргаж болох ба тодорхой тооны хөрөнгө оруулагчдад санал болгон арилжаална. Хаалттай бонд нь эргэн төлөгдөх нөхцөлтэй эсхүл компанийн үнэт цаасанд хөрвөх нөхцөлтэй байж болно.

 

Нээлттэй бонд: Олон нийтэд санал болгон арилжаалдаг тул бүхий л төрлийн хөрөнгө оруулагчид бондоос худалдан авах боломжтой байна. Мөн хөрөнгө оруулагчид нээлттэй бондыг худалдан авсныхаа дараа бирж дээр /хоёрдогч зах зээлийн арилжаа/ хоорондоо арилжаалах боломжтой.

 

Хөрвөх үнэт цаас: Зээлтэй адил тодорхой хугацаа, хүүтэй байдаг бөгөөд хугацаа дуусмагц компанийн хувьцаанд хөрвөх нөхцөлтэй өрийн хэрэгслийг хамруулж ойлгоно.

 

 

Пума групп ХХК
Үнэт цаасны тоо
0
Жаст Агро ХХК
Үнэт цаасны тоо
0
Монинжбар ХК
Үнэт цаасны тоо
0