Талх чихэр (TCK:MSE) ХК дээр хийсэн судалгаатай танилцана уу

talx_chiher_logo
Бид Талх Чихэр (TCK:MSE) хувьцаат компани дээр шинжилгээ хийж, компанийн хувьцааны ханш 2 жилд 30,529 хүрнэ гэсэн таамаг дэвшүүлж байна. Энэ нь 2015 оны 11-р сарын 9-ний өдрийн хаалтын ханш 15,100 төгрөгөөс 102,2%-аар өндөр ханш юм. Дээр нь компанийн хувьцаа сүүлийн 17 сарын доод төвшиндөө арилжаалагдаж байгаа нь хувьцааг худалдан авахад тохиромжтой үе гэж бид үзэж байна. Талх Чихэр ХК Улаанбаатар хотын нийт талхны хэрэгцээний 60%-ийг, нарийн боовны хэрэгцээний 20%-ийг дангаараа хангадаг үндэсний тэргүүлэх үйлдвэрлэгчдийн нэг. Талх Чихэр компани нь Монголын Хөрөнгийн Биржийн Топ 20 индексийн сагсанд тогтмол багтаж ирсэн бөгөөд 2014 онд Монголын Топ 100 аж ахуй нэгжийн 64-рт оржээ.