“АПУ”ХК НЭГЖ ХУВЬЦААНДАА 70 ТӨГРӨГНИЙ НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

apuapu

АПУ компанийн ТУЗ-өөс 2015 оны үйл ажиллагааны ашгаасаа энэ жил нэгж хувьцаанд 70 төгрөг буюу нийт 5.2 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэрийг гаргасан талаар МХБ-ээс мэдээлэв.

Тус компанийн хувьд өнгөрөгч онд хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгож чадаагүй бөгөөд 2014 онд 14.17 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан юм. Тухайн үед компанийн удирдлагуудаас “Алдагдалд валютын ханшийн өсөлт голлон нөлөөлсөн, ханшийн зөрүүнээс нийт 21.5 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн” гэж тайлбарлаж байсан юм.    

Компанийн ногдол ашиг тараалтын судалгаанаас харахад өнгөрсөн хугацаанд АПУ /MSE:APU/ нь хувьцаа эзэмшигчиддээ нийтдээ 2,318 төгрөг буюу 28.56 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж байжээ.

Эх суралж: marketinfo.mn