“АПУ” ХК-ИЙН БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

apu

Компанийн тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн журам, “АПУ” ХК-ийн 2016 оны 04 сарын 22-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын 16/01 тоот тогтоолыг тус тус үндэслэн “АПУ” ХК-ийн гаргасан нэг бүр нь 1 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 74,287,700 ширхэг хувьцааг нэг бүр нь 10 мөнгөний нэрлэсэн үнэ бүхий 742,877,000 ширхэг энгийн хувьцаа болгон хувааж, МХБ-ийн бүртгэлд өөрчлөлт оруулав.

МХБ-д бүртгэлд өөрчлөлт орсон тухай мэдээллийг Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлсэн ба Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолоор уг өөрчлөлт баталгаажна.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ