АПУ ХК-ИЙН ЭНГИЙН 1 ШИРХЭГ ХУВЬЦААГ 10 ШИРХЭГ ХУВЬЦААНД ХӨРВҮҮЛНЭ

IMG-20160422-00006

АПУ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2016.04.22-ны өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгуулагдаж нийт 94.1%-ийн ирцтэйгээр хуралдлаа.

 

Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж батлав:

 

  1. АПУ ХК-ийн 2015 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах
  2. АПУ ХК-ИЙН ЭНГИЙН 1 (НЭГ) ШИРХЭГ ХУВЬЦААГ ТУХАЙН ТӨРЛИЙН 10 (АРАВ) ШИРХЭГ ХУВЬЦААНД ХӨРВҮҮЛЭХ ЗАМААР ХУВААХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАТЛАХ
  3. АПУ ХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж батлах

 

2015 оны зорил ба хэрэгжилт

2015 ОНЫ IV УЛИРАЛД Хэмжих нэгж 2014 ГҮЙЦЭТГЭЛ 2015 төлөвлөгөө 2015 ГҮЙЦЭТГЭЛ
Нийт ажилчдын тоо хүн 953 908 893
Бүтээгдэхүүний нэр төрөл SKU 107 109 116
Нийт үйлдвэрлэл сая литр 106.3 110.2 94.5
Нийт борлуулалт сая литр 98.9 104.8 90.6
Нийт борлуулалтын орлого тэр бум. ₮ 358.7 404.7 327.4
Нийт төсөл, хөрөнгө оруулалтын зардал тэр бум. ₮ 22 9.4 4.5
Цэвэр ашиг тэр бум. ₮ -14.2 25.6 11.2

 

Жилийн үйлдвэрлэлийн зорилт

  1. Нийт үйлдвэрлэлийн хэмжээг 2015 онд 2014 оны түвшинээс 4%-иар өсгөх
  2. Архины үйлдвэрлэлийг 2015 онд 2014 оны түвшинээс 1%-иар бууруулах
  3. Пивоны үйлдвэрлэлийг 2015 онд 2014 оны түвшинээс 8%-иар өсгөх
  4. Ус ундаа жүүсний үйлдвэрлэлийг 2015 онд 2014 оны түвшинээс 17%-иар бууруулах
  5. Сүү жүүсний үйлдвэрлэлийг 2015 онд 2014 оны түвшинээс 18%-иар өсгөх

 

2015 оны хэрэгжилт

  1. Нийт үйлдвэрлэл өмнөх оноос 11%-иар буурсан
  2. Архины үйлдвэрлэл өмнөх оноо 21%-иар буурсан
  3. Пивоны үйлдвэрлэл өмнөх оноос 6%-иар буурсан
  4. Ус ундааны үйлдвэрлэл өмнөх оноос 30%-иар буурсан
  5. Сүү жүүсний үйлдвэрлэл өмнөх оноос 4%-иар буурсан

 

БАЛАНСЫН ЗҮЙЛ ОНЫ ЭХЭНД ОНЫ ЭЦЭСТ БАЛАНСЫН ЗҮЙЛ ОНЫ ЭХЭНД ОНЫ ЭЦЭСТ
Мөнгө 9947 6763 Дансны өглөг 433 396
Дансны авлага 4222 9437 Татварын өглөг 12495 11565
Бусад авлага 11658 11461 Богино хугацаат зээл 30101 31863
Бараа материал 70082 56010 Урт хугацаат зээл 120405 88080
Бусад 5112 5314 Бусад 38796 29641
НИЙТ ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ 101021 88985 НИЙТ ӨР, ӨГЛӨГ 202230 161565
Үндсэн хөрөнгө 227756 210227 Дахин үнэлгээний нөөц 80683 80695
Бусад 5539 8450 Хуримтлагдсан ашиг 51327 65348
Бусад 74 74
НИЙТ ЭРГЭЛТИЙН БУС ХӨРӨНГӨ 233295 218677 Эзэмшигчдийн өмч 132085 146117
НИЙТ 334316 307662 НИЙТ 334316 307662

 

 

2015 оны тайлангийн хураангуй

  • 2015 онд нийт 95 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэн, 327 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, 11.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
  • Нийт 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
  • Олон улсын банк, санхүүгийн байгууллагад нийт 19.7 сая долларын эргэн төлөлтийг гүйцэтгэсэн
  • Зах зээлд шинээр Альфа, Сэрүүн, Дээж брендүүд болон Болор минт, Оргилуун хийжүүлсэн ус бэрсүүт жүржийн амттай. Сайн аяган йогурт шинээр үйлдвэрлэн гаргаж, Болор брендэд 1 литрийн савлагааны өргөтгөл хийж, ARKHI брендэд silver төрлөөр өргөжилт хийсэн.
  • Хувьцааны ханш 2015 оны эхтэй харьцуулахад оны эцэст 4%-р өссөн

 

Хэлэлцэх асуудал 2

 

Хувьцаа хуваалтын талаар Хуваахаас өмнө Хуваасны дараа
Хувьцаа хуваалтын харьцаа 1:1 1:10
Хувьцааны тоо /ширхэг/ 74287700 742877000

 

Ач холбогдол

  • Хувьцаа хөрвөх чадвар нэмэгдэх
  • Хувьцааны зах зээлийн үнэ нэмэгдэх боломжтой
  • Одоогийн хувьцаа эзэмшигчдийн хувьд илүү хувьцаатай болох, олон тооны хувьцаа худалдах боломж бий болгох

 

2016 оны зорилго, зорилт

  • АПУ компани 2016 онд 873 ажилчинтай, 150 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоод болон гадаадын зах зээлд нийлүүлэх
  • 2016 онд 104 сая литр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 351 тэрбум төгрөгийн борлуулалтыг хийж гүйцэтгэх
  • Олон улсын банк, санхүүгийн байгууллагад нийт 16 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг гүйцэтгэх
  • Бизнесийн үйл ажиллагаагаа хэвийн, тасралтгүй, тогтвортой явуулах
  • Компанийн үйл ажиллагааны стратегийн хүрээнд хэмнэлтийн горимд ажиллахыг тус тус төлөвлөж байна.