АПУ ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

АПУ ХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 02-р сарын 17-ны өдрийн №17/08 тоот тогтоолоор 2016 оны бизнесийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан үзэж нэгж хувьцаандаа 1 төгрөг буюу нийт 741.6 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар болсон байна.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоохоор болжээ.