"АРД ДААТГАЛ" ХК-IPO

“Ард Даатгал” ХХК нь даатгалын салбарын ууган хувийн компаниудын нэг бөгөөд 1994 оноос хойш үйл ажиллагаа явуулж буй ердийн даатгалын компани билээ. Компани нь өөрийн ажиллагсад, 21 аймаг дахь салбар, төлөөлөгчдөөс гадна Монгол Шуудан компанитай стратегийн түншлэлийн гэрээний дагуу орон даяар шуудангийн салбаруудаар дамжуулан даатгалын бүх төрлийн бүтээгдэхүүн түгээн ажиллаж байна.

Санхүүгийн Зохицуулах Хорооны ээлжит хуралдаан 2018 оны 08 сарын 29-ний өдөр болж “Ард Даатгал” ХХК-ийн үнэт цаасыг бүртгэх, олон нийтэд арилжаалах зөвшөөрлийг олгосон. Ингэснээр компани нь 5.25 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлж дүрмийн сан болон өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд зарцуулна.

Уг үйл ажиллагааны андеррайтераар “БиДиСЕК ҮЦК” ХК, хуулийн зөвлөх байгууллагаар “Өмгөөллийн ИЭлси” ХХН, үнэлгээний байгууллагаар “БДО Аудит” ХХК, аудитын байгууллагаар “Далайван Аудит” ХХК нь тус тус хамтран ажиллаж байна.

ҮНЭТ ЦААСНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Үнэт цаас гаргагч: Ард Даатгал ХХК
Үнэт цаас гаргах шийдвэр: 2018.04.19-ны өдрийн ХЭХ-ын 07/18 тоот тогтоол
Үнэт цаасны төрөл: Энгийн хувьцаа
Олон нийтэд санал болгох хувь: 30%
Санал болгож буй үнэ: 700 төгрөг
Санал болгож буй хувьцааны тоо ширхэг: 7,500,000 ширхэг
Татан төвлөрүүлэх үнийн дүн: 5,250,000,000 төгрөг
Арилжаалах хэлбэр: Тогтоосон үнийн арга
Нэрлэсэн үнэ: 200 төгрөг
Одоо байгаа хувьцааны тоо ширхэг: 17,500,000 ширхэг
Хувьцаа гаргасны дараах тоо ширхэг: 25,000,000 ширхэг
Зарцуулалт*: Дүрмийн сан болон өөрийн хөрөнгө нэмэгдүүлэх

Үнэт цаасны дэлгэрэнгүй танилцуулгыг ЭНД дарж үзнэ үү.

Үнэт цаасны хураангуй танилцуулгыг ЭНД дарж авна уу.