"АТАР ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦААГ САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ЗАРЛАГДЛАА

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх заалтад заасан "Компанийн хувьцаа эзэмшигч дангаараа буюу холбогдох этгээдтэй хамтран, эсхүл хувьцаа эзэмшдэггүй этгээд тухайн компанийн хувьцааг бүхэлд нь, эсхүл хувьцааны хяналтын багцаас дээш хувийг худалдан авахаар сайн дурын үндсэн дээр санал гаргана" гэж заасныг үндэслэн “Таван Богд Инвест” ХХК нь МХБ-ийн үнэт цаасны 2-р ангилалд бүртгэлтэй “Атар Өргөө” ХК-ийн нийт хувьцаа буюу 174,136 ширхэг энгийн хувьцааг худалдан авах саналыг нийтэд зарлалаа.

Хувьцааг эзэмшигч та өөрийн хувьцааг сайн дурын үндсэн дээр худалдах бол харилцах үнэт цаасны компанидаа хандан захиалга өгөх боломжтой.

Санал гаргагч: “Таван Богд Инвест” ХХК

Нэгж хувьцаанд санал болгож буй үнэ:  60,200 төгрөг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13:00 цаг

Хувьцааны худалдан авах төлбөр гүйцэтгэх хугацаа:  2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр

Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг:   0 буюу 0 хувь

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар лавлана уу.

“БиДиСЕК ҮЦК” ХК: 7555 1919/4/

“Таван Богд Инвест” ХХК: 7511 2222