"АТАР ӨРГӨӨ” ХК-ИЙН ХУВЬЦААГ ҮҮРГЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ДЭЭР ХУДАЛДАН АВАХ САНАЛ ГАРГАЛАА

"Таван богд инвест" ХХК Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Компанийн тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр дахин "Атар Өргөө" ХК-ийн хувьцааг худалдан авах санал гаргасан байна.
Компани нь Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22.1.1 дэх заалтын дагуу "Атар өргөө" ХК-ийн хувьцааг сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргаж компанийн 44.05 хувийг  худалдан авч хяналтын багц эзэмшигч болсноор Компанийн тухай хуулийн 57.1-д заасан үүргээ хэрэгжүүлэх шаардлага үүссэн тул дахин худалдан авах санал гаргасан байна.
КТХ-ийн 57.1 "Хувьцаат компанийн хувьцааг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй"
Хувьцаа эзэмшигч та бүхэн үүргээ хэрэгжүүлэх үндсэн дээр гаргаж буй худалдан авах саналын талаар мэдээлэл авах, хувьцаагаа худалдах бол харилцах үнэт цаасны компанидаа хандан захиалга өгөх боломжтой.
Санал гаргагч: “Таван Богд Инвест” ХХК

Нэгж хувьцаанд санал болгож буй үнэ:  60,200 төгрөг

Худалдан авах хувьцааны тоо ширхэг: 97,423 ширхэг

Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр

Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 13:00 цаг

Хувьцааны худалдан авах төлбөр гүйцэтгэх хугацаа:  2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг:  76,713 ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 44.05%

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах утсаар лавлана уу.

“БиДиСЕК ҮЦК” ХК: 7555 1919/4/

“Таван Богд Инвест” ХХК: 7511 2222