АТАР-ӨРГӨӨ ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ

olloo_mn_1403850862_talx

“Атар-Өргөө” ХК-ний тухай: Атар Өргөө ХК нь 1941 онд анх Талх нарын боовны нэгдсэн үйлдвэр нэртэйгээр байгуулагдаж, төрийн 40% ийн өмчтэйгөөр хувьчлагдан “Атар” хувьцаат компани, 1996 онд “Атар Өргөө” ХК болон нэрээ өөрчлөн 1997 онд нээлттэй дуудлага худалдаагаар төрийн өмчийн 40% ийг Бэрэн ХХК худалдан авсанаар бүрэн хувчлагдсан байна.

 

ХЭХурлаар хэлэлцсэн асуудал

  1. Компанийн үйл ажиллагааны 2015 оны тайлан
  2. Санхүүгийн тайлан ашиг хувиарлалтын тухай мэдээлэл
  3. ТУЗ-ын аудитын хорооны мэдээлэл
  4. Зохион байгуулалтын асуудал
  5. 2015 оны үйл ажиллагааны цэвэр ашгаас “Ногдол ашиг хувиарлах тухай” ТУЗ-ийн шийдвэрийг хэлэлцэн батлах
  6. Компаны 2016 оны удирдлагын болон үйл ажиллагааны зардлын төсөв батлах

 

ХЭХ-ийн тэмдэглэл: Атар Өргөө ХК ийн ээлжит хурал 2016.04.08 ний өдөр  компаний төв байранд 91,9% ийн ирцтэйгээр эхэллээ. 2015 онд Борлуулалтын үйл ажиллагаагаа өргөжүүлэх, түгээлтийн системээ сайжруулахад түлхүү анхаарч 1700 цэгээр дамжуулан 44 автомашинаар түгээлт хийж ажилласан байна. Үүний үр дүнд борлуулалтын төлөвлөгөө 101% иар биелүүлсэн байна. 2015 оны эцсээр “Атар Өргөө” ХК-ийн нийт хөрөнөгө 10,4 тэр бум төгрөг, Үйл ажиллагааны нийт орлого 13,1 тэр бум төгрөг үүнээс 17,3% ийг зээлийн борлуулалт эзэлж байна. Нийт үйл ажиллагааны зардал 12,2 тэр бум төгрөг энэ нь нийт цэвэр орлогын 93% ийг эзэлж байна. Улсын төсөвт нийт 1,7 тэр бум төгрөгийн татвар, шимтгэл, хураамж төлж тайлант хугацаанд 665,6 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. 2014 онд ХХБанкнаас авсан зээлийг тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулсан буюу 2015 оны 10 р сард зээлээ бүрэн төлж дууссан байна.

 

2015 оны бизнес төлөвлөгөөний биелэлт

 

 

Үзүүлэлт төлөвлөгөө Гүйцэтгэл хувь тайлбар
Үйлдвэрлэл Бүтээгдэхүүн 6312тн 6096 тн 96.60% Атар талх 60%, Нарын боов 23%, Хар талх 13%, бусад болон шинэ бүтээгдэхүүн 4%
Мөнгөн дүн 14.9 тэр бум 15.2 тэр бум 101%
Бусад орлого 159.4 сая 135.3 сая 85%
Борлуулалтын өртөг 9.42 тэр бум 9.13 тэр бум 96.90%
Үйл ажиллагааны зардал 3.36 тэр бум 2.98 тэр бум 88.70%
Бусад зардал 252.2 сая 309.9 сая 122.90%
Татвар төлөхийн өмнөх ашиг 1.79 тэр бум 758.59 сая 42.30%
Цэвэр ашиг 1.61 тэр бум 665.6 сая 41.30%

 

 

 

Хүний нөөц: Хүний нөөцийн хувьд 2014 онд 361 ажиллагсадтай байсан бол 2015 онд 380 ажилтантайгаар ажиллаж байна. Ажилчдын тогтвортой байдал 89%, дундаж цалингийн хэмжээ 2014 онд 716 мянга 2015 онд 726 мянга байна.

2016 оны удирдлага болон үйл aжиллагааны зардлын төсөв:

 

 

Зардлын төрөл Хэмжих нэгж Төлөвлөгөө
1 Цалин хөлс шууд мян. Төгрөг        1,538,571.47
2 НДШ мян. Төгрөг          169,242.87
3 Шуудан холбоо мян. Төгрөг            45,720.00
4 Шагнал урамшуулал мян. Төгрөг          400,000.00
5 Цахилгаан мян. Төгрөг              4,666.16
6 Хөдөлмөр хамгаалал мян. Төгрөг              6,935.17
7 Харуул хамгаалалт мян. Төгрөг            25,200.00
8 ҮХХЭ мян. Төгрөг          280,967.11
9 ҮХХ-ийн татвар мян. Төгрөг              3,892.58
10 Ус мян. Төгрөг                237.60
11 Тээврийн хэрэгсэлийн татвар мян. Төгрөг              8,848.70
12 Түрээс мян. Төгрөг            44,615.60
13 Түлш шатахуун мян. Төгрөг          289,741.20
14 Сэлбэг хэрэгсэл мян. Төгрөг            61,149.00
15 Найдваргүй авлага мян. Төгрөг            15,497.50
16 Зар сурталчилгаа мян. Төгрөг          100,000.00
17 Дулаан мян. Төгрөг              6,183.41
18 Даатгалын зардал мян. Төгрөг            20,660.53
19 Газрын түрээс мян. Төгрөг              3,200.93
20 Бусдаар гүйцэтгүүлсэн ажил мян. Төгрөг            50,374.50
21 Бичиг хэрэг мян. Төгрөг            13,364.02
22 Биет бус хөрөнгийн элэгдэл мян. Төгрөг              1,381.04
23 Банкний шимтгэл мян. Төгрөг            25,947.75
24 Ашиглалт /цахилгаан/ мян. Төгрөг              1,924.79
25 Ариун цэвэр мян. Төгрөг              5,589.95
26 Албан томилолт мян. Төгрөг            30,000.00
27 Аклалт буцаалт мян. Төгрөг            65,089.50
НИЙТ мян. Төгрөг     3,219,001.38

 

Ногдол ашиг хувиарлах тухай: 2015 оны 12 сарын 31 ний өдрөөр тасалбар болгосон тайланд нэгж хувьцаанд ногдох ашиг 4332 төгрөг байснаас нэгж хувьцаанд 300 төгрөгийн ногдол ашиг тараахаар баталлаа.


 

ТУЗ-ийн гишүүдийг томилох:

Хараат                                                               Хараат бус

Б. Мөнхдалай                                                   П. Аюурзана

Ж. Сайнжаргал                                                 Д. Даваадорж

Д. Гончигдорж                                                  С. Бямбахорол

Б. Ганбат

Ж. Сайнбилэг

Г. Баттулга

В. Баттуяа