“БАГАНУУР” ХК-ИЙН НЭМЭЛТ ХУВЬЦААГ БҮРТГЭЛЭЭ

baganuur_logo

Компаний тухай хууль, Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны бүртгэлийн журмын, “Багануур” ХК-ийн нэмж үнэт цаас бүртгүүлэх материалын шалгалтын дүнг үндэслэн “Багануур” ХК-ийн нийтэд санал болгон нэмж гаргаж байгаа нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 9,870,287 ширхэг хувьцааг бүртгэж, тус компанийн нийт хувьцааны тоог 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 30,844,647 ширхэг байхаар МХБ-ийн бүртгэлд өөрчлөлт оруулав.

МХБ-д бүртгэгдсэн мэдээллийг Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлсэн ба нэмж гаргасан үнэт цаасыг олон нийтэд арилжих зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хороо гаргана.

Эх сурвалэж:МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ