“БАЯЛАГ СҮМБЭР” ХК-ИЙН ХУВЬЦАА ХУДАЛДАН АВАХ ТЕНДЭР САНАЛ ЗАРЛАГДЛАА.

“Баялаг Сүмбэр” ХК-ийн хяналтын багцыг “Ванвату” улсын иргэн Yeh Montgomer нь  худалдан авсан тул “Компанийн тухай” хуулийн 57.1 дэх заалтын дагуу бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авах тендер санал гаргасан байна.

 

Тус компанийн хувьцааг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авснаар тухайн этгээдийн эзэмшиж байгаа хувьцаа нь хяналтын багц болон түүнээс дээш хэмжээнд хүрсэн бол хяналтын багц эзэмшигч болсон өдрөөс хойш ажлын 60 өдрийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал гаргах үүрэгтэй. Энэхүү үүргийнхээ хүрээнд компанийн хувьцааг худалдан авсан этгээд бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг худалдан авах шийдвэр гаргасан байна.

 

Тендерийн санал:

 

Санал болгож буй үнэ: 3 /гурван/ төгрөг
Санал гаргагчийн эзэмшиж буй хувьцааны тоо ширхэг: 64,661 ширхэг /89,6%/
Худалдан авах тоо ширхэг: 7,496 ширхэг
Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр
Хувьцаа худалдан авах төлбөр хийгдэх хугацаа: 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр
Санал хүлээн авах хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо Сити центр, 1003 тоот

 

Хувьцааны мэдээлэл:

Нийт хувьцааны тоо: 72,157 ширхэг

Хаалтын ханш /2019.08.14-ны байдлаар/: 3 ₮

 

Хувьцаа эзэмшигч та бүхэн тендер санал гаргасантай холбогдуулан хувьцаагаа худалдах саналтай бол үнэт цаасны компанидаа хандана уу.

Тодруулах зүйл гарвал та дараах утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой.

Утас: 75551919-4