БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

bayangol3

Баянгол ЗБ ХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 2-р сарын 17-ны өдрийн №02 тоот тогтоолоор  нэгж хувьцаандаа 355 төгрөг буюу нийт 150.1 сая төгрөгийг ногдол ашиг болгон хувьцаа эзэмшигчдэдээ тараахаар болжээ.

Энэхүү ногдол ашгийг 2017 оны 9 сарын 1 өдрөөс эхлэн "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК болон өөрийн компанийн байранд тараах ба ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2017 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр буюу 2017 оны 3 сарын 31 өдрөөр тасалбар болгохоор болсон байна.